Thursday, March 6, 2025

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн Манай цэцэрлэгийн "Эрхэм зорилго"-той танилцаарай. Та дараах албан тушаалтнаас мэдээллийг лавлаж асуух боломжтой. Эрхлэгч В.Бадамгарав Албаны дугаар 70358939 Өөрийн дугаар 99773836 Gmail хаяг: garav1102@gmail.com Ажлын газар хаяг : Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг

 Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн Манай цэцэрлэгийн "Эрхэм зорилго"-той танилцаарай.

Та дараах албан тушаалтнаас мэдээллийг лавлаж асуух боломжтой.

Эрхлэгч В.Бадамгарав
Албаны дугаар 70358939
Өөрийн дугаар 99773836
Gmail хаяг: garav1102@gmail.com
Ажлын газар хаяг : Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг

Wednesday, October 17, 2018

ТӨРИЙН АЛБАНЫ САХИЛГА ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ЧАНГАТГАХ ТУХАЙ




МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 258
ТӨРИЙН АЛБАНЫ САХИЛГА ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ЧАНГАТГАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 4, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т заасныг тус тус үндэслэн төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн    газраас ТОГТООХ нь:
1. Дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай:
1.1. харьяа байгууллага болон салбар, нэгжид сахилга, дэг журмыг сахиулах тодорхой арга хэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцож тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байх;
1.2. иргэдийг ялгаварлан гадуурхахгүй ижил тэгш, зөв шударга харьцаж, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулж, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан шийдвэрлэж, хариуг өгөх, цаашид өргөдөл, гомдлыг хугацаанд нь бодитой шийдвэрлэж хэвшүүлэх;
1.3. төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах;
1.4. төрийн жинхэнэ албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллага болон төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр шалгаруулж нөхөн томилох замаар төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх;
1.5. төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтын захиалгыг 2018 оны  9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, сонгон шалгаруулалтын дагуу удирдах албан тушаалтныг томилох;
1.6. төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх;
1.7. төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох;
1.8. төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг, гаргасан зөрчил, сахилга, ёс зүйн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах;
1.9. төрийн байгууллагад ажлын цаг ашиглалтыг хурууны хээний болон камерын хяналтын системээр байнга бүртгэж, түүнд тавих хяналтыг сайжруулах;
1.10. ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар байгууллагын дотоод журамд тусган мөрдүүлж, эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах;
2. Төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 онд багтаан хамтран улсын хэмжээнд зохион байгуулж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн       газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгаж, Төрийн албаны зөвлөл /Б.Цогоо/-д зөвлөсүгэй.
3. Төрийн албаны соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор гэнэтийн болон төлөвлөгөөт хяналт шалгалтыг холбогдох байгууллагатай хамтран төрийн байгууллагуудад тогтмол зохион байгуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт, өөрийн эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллагад хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.
4. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай. 5. Төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалт, нэвтрэх хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Төрийн тусгай хамгаалалтын газар болон төрийн бусад байгууллагын хамгаалалтын хүч хэрэгслийг нэмэгдүүлэх талаар судалж, холбогдох саналаа 2018 оны 8 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.
6. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн явцыг улирал тутам Засгийн газарт танилцуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэрхлэх газрын дарга                                                        Г.ЗАНДАНШАТАР

Tuesday, October 16, 2018


19ЦЭЦЭРЛЭГИЙН   ТОГООЧИЙН   АЛБАН ТУШААЛД  
  СОНГОН  ШАЛГАРУУЛАХ  ТУХАЙ

Нэг. Шалгалтын зорилго

      Орхон  аймгийн  19  цэцэрлэгийн тогоочийн ажилд   томилогдох сул орон тоог  нөхөхөд  оршино.
Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд  томилогдох ажилтны сул орон тоо, ажлын байранд тавигдах шаардлагыг   Gmail хаяг: gardenxix@gmail.com,     Арван ес   цэцэрлэг  Facbook, орхон 19 групп  зэрэг  цахим хуудсанд  тавьсан бөгөөд бүртгүүлэх  иргэд энэхүү  мэдээлэлтэй биечлэн танилцсан байна. 
Хоёр. Шалгалтын бүртгэл
•  Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролын түвшин, мэргэжил, ажлын туршлага, мэргэшлийн ур чадвар  болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ. 
• Тус    байгууллагаас  зарласан  сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах   шалгалтад орохыг хүссэн иргэдийг  19-р цэцэрлэг дээр    2018 оны  10 дугээр сарын 17-18-ны  өдрүүдэд  09.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.  Шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь,  шалгалт өгөх зааварчилгааг    2018 оны 10 дугаар  сарын 19-ны  өдрийн 9:30 цагт өгнө.

       Гурав.  Бүртгүүлэх иргэн дараах  бичиг баримтыг бүрдүүлнэ.
     Комисс нь сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдээс дор дурьдсан баримт бичгийг тогтоосон хугацаанд  хүлээн авч  бүртгэнэ. Үүнд:
1. Тухайн албан тушаалд томилогдох  хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл         
2. Тогоочийн үнэмлэхийн хуулбар;

Дөрөв. Шалгалт зохион байгуулах
       Шалгалт  2018  оны 10 дугаар  сарын 19-ны  13:00 цагаас   зохион байгуулагдах бөгөөд дараах агуулгаар шалгагдана. Үүнд:
1.    Чадвар :-  Хүүхдийн  хоолны  технологи  аргачлал  бичих
2.   Туршлага:- Улсад  3-аас  доошгүй жил    ажилласан  байх
3.   Тест:-Хөдөлмөрийн  хууль, тогоочийн  ажлын байрны  тодорхойлолт, ажил  үүргийн  хуваарь
4. Практик: Бэлэн  материал  ашиглах  хүүхдийн  хоол хийх
5. Бусад  чадвар :  урлагспортын  авьяастай . ажлын  ачаалал  даах  чадвартай

Тав. Мэдээлэл лавлагаа

      Сонгон  шалгаруулалтын  шалгалттай  холбоотой асуудлаар тус цэцэрлэгийн  70358939, 99356332 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

19 цэцэрлэгийн  захиргаа



Багшийн ажлын байрны сонгон шалгаруулалт


19ЦЭЦЭРЛЭГИЙН   БАГШИЙН  ТҮР АЛБАН ТУШААЛД  
  СОНГОН  ШАЛГАРУУЛАХ  ТУХАЙ

Нэг. Шалгалтын зорилго

      Орхон  аймгийн  19  цэцэрлэгийн түр багшид  томилогдох төрийн үйлчилгээний   албан тушаалын сул орон тоог  нөхөхөд  оршино.
Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд  томилогдох ажилтны сул орон тоо, ажлын байранд тавигдах шаардлагыг   Gmail хаяг: gardenxix@gmail.com,     Арван ес   цэцэрлэг  Facbook, орхон 19 групп  зэрэг  цахим хуудсанд  тавьсан бөгөөд бүртгүүлэх  иргэд энэхүү  мэдээлэлтэй биечлэн танилцсан байна. 
Хоёр. Шалгалтын бүртгэл
•  Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролын түвшин, мэргэжил, ажлын туршлага, мэргэшлийн ур чадвар  болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ. 
• Тус    байгууллагаас  зарласан  сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах   шалгалтад орохыг хүссэн иргэдийг  19-р цэцэрлэг дээр    2018 оны  09 дугээр сарын 27-28-ны  өдрүүдэд  09.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.


       Гурав.  Бүртгүүлэх иргэн дараах  бичиг баримтыг бүрдүүлнэ.
     Комисс нь сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдээс дор дурьдсан баримт бичгийг тогтоосон хугацаанд  хүлээн авч  бүртгэнэ. Үүнд:
1.            Тухайн албан тушаалд томилогдох  хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
2.            Боловсролын  мэргэжлийн  үнэмлэх

Тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй,  дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлж  ирсэн иргэнийг бүртгэх боломжгүй.

Дөрөв. Шалгалт зохион байгуулах

       Шалгалт  2018  оны 10 дугаар  сарын 01-ны өдөр 10:00 цагт  зохион байгуулагдах бөгөөд дараах агуулгаар шалгагдана. Үүнд:
1.         Боловсролын түвшин /бакалавр түүнээс  дээш /
2.         Туршлага      /СӨБС төгсөж багшлах  эрхтэй  байх /
3.       Сорилын шалгалт   /одоо мөрдөж буй хууль эрх зүйн материалаас бүрдэнэ/      
4.         Эссэ  бичилт / үйл  ажиллагааны  төлөвлөлт / 
5.         Чадвар: Урлаг  спортын  авьяастай  байх

Тав. Мэдээлэл лавлагаа
      Сонгон  шалгаруулалтын  шалгалттай  холбоотой асуудлаар тус цэцэрлэгийн  70358939, 99356332 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

Цэцэрлэгийн  захиргаа