Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

Sunday, September 2, 2018

МИНИЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ОРЛОО /эцэг эхэд зөвлөмж/


ХҮҮХЭД АНХ  ЦЭЦЭРЛЭГТ ЯВАХДАА УЙЛАХ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ЮМ

 
Гэр бүлийнхэнтэйгээ бат бөх харилцаатай хүүхдүүд уйлах нь хэвийн үзэгдэл

Description: Sarantuya Dashnyam-н зураг.Эцэг эхчүүд анхлан сургууль цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдээ уйлах үед нь маш их санаа зовдог. Ялангуяа 2-3 настай хүүхдүүдийн хувьд уйлах нь нийтлэг байдаг. Энэ нь эцэг эхтэйгээ юмуу асран халамжлагчтайгаа бат бөх харилцаатай буюу ээнэгшин дассан хүүхдүүдийн хувьд хэвийн үзэгдэл юм.
Эсрэгээрээ ээж аавыгаа юмуу багшийг тоохгүй өөрийгөө саатуулж байгаа хүүхдүүдийн хувьд эцэг эх асран халамжлагчдын бат бөх харилцаа үүсээгүйг харуулж байдаг. Энэ нь үл таних орчин дахь хүүхдийн хариу үйлдэл гэсэн судалгаагаар батлагдсан байдаг.
Хэрвээ 3 наснаас доош настай хүүхдүүд 2 долоо хоногоос дээш хугацаагаар уйлж цэцэрлэгт явах хүсэлгүй байгаа бол сэтгэл зүйн хувьд бэлэн биш байгаагийн шинж юм.

Хүүхэд уйлах үед ямар хариу үйлдэх нь чухал 
Хүүхдийг уйлах үед эцэг эхчүүд болон багшийн зүгээс төвөгшөөсөн байдлаар хандах нь түгээмэл байдаг. Тиймээс дуугуй бай, юундаа уйлдаг юм, том хүүхэд байж юмуу эрэгтэй хүүхэд уйлдаггүй юм гэсэн нийтлэг хандлагыг томчууд гаргадаг. Энэ нь асуудал хүүхдэд бус томчуудад байгааг илтгэдэг.
Хүүхдийг уйлах үед нь дуугуй бай эсвэл уйлдаггүй юм гэж хэлэхийн оронд миний хүүхэд яасан? Юу нь хэцүү байна? Ээж аав нь яаж туслах уу? Ямар санагдаж байна? Гэх мэтчилэн асууж хүүхдээ хариулах боломжийг олгоорой. Ингэснээр хүүхэд өөрийнхөө мэдрэмжийг гадагшлуулснаар тайвширдаг. Уйлах нь өөрөө муу зүйл биш харин ч хүн уйлж байж тайвширдаг. 
Өдөр бүр хүүхдийнхээ сэтгэл санааны хэрэгцээг хангах нь чухал 
Хүүхдүүдэд зөвхөн сургуулийн эхний өдрүүдэд санаа тавилт хэрэгтэй биш тухайн жилийн туршид тэдний сэтгэл санааг ойлгон дэмжин туслах нь чухал байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээсээ өдөр бүр хичээлээсээ тараад ирсний дараа дараах асуултуудыг асуух нь тустай байдаг. Өнөөдөр ямар баяртай үйл явдал тохиолдов? Ямар гунигтай үйл явдал тохиолдов? Өнөөдөр ямар нэг хэцүү зүйл тохиолдов уу? гэх мэт. Эдгээр асуултуудад хариулснаараа хүүхэд тухайн өдрийнхөө сэтгэл санааны байдлыг хуваалцаж улмаар тайвширдаг. Хүүхэд хэн нэгэнд дотроо болж байгаа зүйлийг хуваалцахгүй удаан явснаар сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдийнхээ танд хуваалцаж байгаа зүйлийн цаана ямар мэдрэмж байгааг нь анхааран сонсоорой.


ЦЭЦЭРЛЭГТ НЬ "ГАР ХООСОН" ОРУУЛЖ СУРГА!

Эцэг эхчүүд, эмээ өвөө нар цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөхдөө
- иштэй чихэр
- үрэл
- чипс
- бохь...
гэх мэт илүү зүйлс өгч оруулдаг. Энэ бол маш буруу зуршлын эхлэл юм.
Та цэцэрлэгт нь хүргэх нэг жилийн турш 180 хоног өглөө бүр хүүхдээ амттангаар хуурах шаардлага гарна. Энэ хугацаа 2-6 нас хүртэл тасралтгүй үргэлжлэнэ. Сургуульд орсон ч энэ хандлага өөрчлөгдөхгүй.
Иштэй чихэр хүлхээд ангидаа ороод ирсэн хүүхдийг хараад үе тэнгийн бусад хүүхдүүд горьдоно, барьцна, булаацалдана.
Бусад хүүхдийн аав, ээж иштэй чихэр авах мөнгөгүйдээ хүүхдээ хоосон оруулсан юм биш. Багшийг, ангийн бусад хүүхдийг хүндэлж байгаа гэр бүлийн соёл гэдгийг санах хэрэгтэй. Ялихгүй юм шиг хэрнээ энэ соёл удам дамжин өвлөгддөг шүү!


ХҮҮХЭД АНХ УДАА ЦЭЦЭРЛЭГТ ЯВАХ
Хүүхдийн хувьд цэцэрлэгт анх явсан өдөр нь гэрээсээ, аав ээжээсээ бүтэн өдөржин хол байх анхны өдөр юм. Тийм болохоор хэт мэдрэмтгий хүүхдүүд цэцэрлэгт явахыг хүндээр тусган авдаг. Уйлна, гэдэс нь өвдөнө, өмдөндөө шээнэ, хоолонд дургүй болно.
Хүүхдийн дасан зохицох үйл явц харилцан адилгүй. Ойролцоогоор 7-30 хоног зарцуулна.
Хүүхдийн сэтгэлзүйг бэлд!
- Цэцэрлэг эхлэхээс өмнө цэцэрлэгийн ойр орчимоор хүүхдээ дагуулан яв.
- Гадаах тоглоом дээр тоглуул.
- Боломж олдвол ангид нь оруулж харуул.
- Ээж аав нь ажилдаа явдаг шиг цэцэрлэг ч гэсэн чиний ажил гэж ойлгуул.
- Уйлахгүй ангидаа орвол чихэр өгнө гэж бүү амла /хожмоо тэгвэл ингэнэ гэсэн барьцаат хайранд бүү сурга/
- Цэцэрлэгийн бүх зүйл зөвхөн чиний төлөө хийгдсэн гэдгийг тайлбарла!
- Цэцэрлэгт нь шаардлагатай хувийн бэлтгэлийг хамтран бэлдээрэй!
Маргааш энэ бүхэн дахиад л давтагдана гэж яриарай. Хэрвээ чамайг үгэнд орохгүй бол багшид чинь хэлнэ гэж хүүхдээ бүү сүрдүүл! Багшаасаа айдаг болчихвол цэцэрлэгтээ хожим сургуульдаа ч дургүй болно

БХТ
2018.09.03

ЭЭЖ, ААВУУД МААНЬ БЯЦХАН ЖААЛУУДАА ЦЭЦЭРЛЭГТ ҮЛДЭЭГЭЭД САНАА ТАНЬ ЗОВООД БАЙНА УУ?


ЭЭЖ, ААВУУД МААНЬ БЯЦХАН ЖААЛУУДАА ЦЭЦЭРЛЭГТ ҮЛДЭЭГЭЭД
САНАА ТАНЬ ЗОВООД БАЙНА УУ?
Таны хүүхэд танихгүй орчин, танихгүй багш нар гэнэт олон хүүхэдтэй газар үлдэх нь мэдээж хүүхдэд хэцүү огцом байдалд байгаа ч гэсэн аажимаар дасаад тоглоод эхэлнээ.

Description: https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/1f449.pngЭхний өдрүүдэд бараг бүх л хүүхэд уйлж үлддэг гэхдээ өглөөний цайгаа уугаад, багш нар нь хичээн туслаад хүүхэд тань тайвширч өдөржингөө өглөө үлдсэн шигээ уйлна гэж санаа зоволтгүй.
Description: https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/1f449.png👉Хүүхдийнхээ солих хувцас өмд оймсыг нэр усыг нь сайн бичээд үлдээгээрэй, орчин солигдохоор гэртээ шээдэггүй хүүхэд хүртэл өмдөндөө шээх үе байдаг юм шүү.
Description: https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/1f449.png
 Гутлын улан дээр нь нэрийг нь бичиж байгаарай.
Description: https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/1f449.png
 Мөн оймс нүдэнд ил харагддаггүй учраас солигдох магадлалтай, болж өгвөл нэрийг нь бичвэл зүгээр байдаг.
Description: https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/1f449.png
 Хүүхдийнхээ хамгийн хайртай 1 жижиг тоглоомыг өгөөд оруулвал их зүгээр.
Description: https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/1f449.png
 Хүүхдийнхээ хумсыг сайн үзүүргүй авч, хуурайдаарай /бусад хүүхдийг урахгүйн тулд/
Description: https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/1f449.png
 Ганцаараа байсан хүүхэд олон хүүхэд дунд орохоороо маажих, хазах үйлдэл хийх магадлалтай.
Description: https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/1f449.png
 Хүүхэдтэйгээ сайтар ярилцах хэрэгтэй. Жоохон нялх гэж хэлээ хазах бус үгээ тод хэлж ярилцаж, аливаа зүйлийг ойлгуулж байх хэрэгтэй.
Description: https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/1f449.png
 Цэцэрлэгтээ орохдоо 1, 2 удаа уйллаа гээд таслуулж, няцаж болохгүй шүү. 2 талаасаа жаахан тэвчээртэй, хүлээцтэйгээр хүүхдээ өгч, авцгаана. Уйлсан ч удаан цагаар уйлуулахгүй тантай холбогдоно. Тасралтгүй явуулаад байвал нэг л өдөр "баяртай" гээд өөрөө гүйгээд ордог болно.
Description: https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/1f449.png
 Мөн анх орсон хүүхдүүд зэрэг уйлалдаж байгаад зэрэг дасдаг гэвч тасалж байгаад ирсэн хүүхдүүд дахин уйлж эхлэхэд дассан байсан хүүхдүүд дагаад уйлж эхлэдэг шүү.
Description: https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/1f449.png
 Шинэ хувцас авч өгсөн бол өөрийнх нь гэдгийг сайтар таниулж өгөх хэрэгтэй
Гэртээ хүүхдийнхээ хувцасыг өөрөөр нь өмсүүлж, тайлуулж сургах хэрэгтэй, буруу зөв байсан ч гэсэн энэ их чухал шүү
ИНГЭЭД АНХ ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРЖ БАЙГАА БАГАЧУУД БОЛОН
 ААВ, ЭЭЖҮҮДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬE
19-р цэцэрлэг “БХТ”