Хүүхдийг яаж зөв хүмүүжүүлэх вэ



Арга зүйч В.Лхагвасүрэн


ХҮҮХДИЙГ ЯАЖ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ВЭ
эцэг эхэд зөвлөмж/



Хүүхдийн буруу хүмүүжүүлэхэд эцэг эхчүүд хоорондоо үгсэж, нэгдсэн бодлого бариагүйгээс болдог. Хүүхдийн нүүрэн дээр тэднийг бие биенээсээ өмөөрч болохгүй. Хүүхдийг ямар дадал зуршилтай болгох нь эцэг эхийн өдөр тутмын харилцаанаас шалтгаалдаг байна.


  Хулгайч                                                                    Нийтэч
            Аричин                                                                     Цэвэрч                                              
 .       Тамхичин                                                                  Ажилсаг
      Зэрлэг балмад                                                         Нямбай
        Залхуу                                                                      Үнэнч шудрага
1 1.    Нийтэч болгохын тулд эцэг эхчүүд өөрсдөө нийт хүмүүстэй зөв боловсон харьцаж ядарсан хүмүүст маш их туслах хэрэгтэй
2 2.  Нөхөрсөг найрсаг болгохын тулд  1-3 настайгаас нь бусад үеийн хүүхдүүдийн дунд  тоглуулах хэрэгтэй 
    3.   Цэвэрч болгохын тулд хүүхдээ 3 наснаас шүдийг угаалгах, гарыг үргэлж савандаж угаалгах, цэвэр бохир эд зүйлийн ялгааг таньдаг болгох хэрэгтэй
4 4.   Ажилсаг хүүхэд хүмүүжүүлэхийн тулд тэдэнтэй хамт ажил хийж, гэрийн ахуйн нөхцөл дэх ажлын амтыг мэдрүүлэх, урамшуулах хүмүүст хийсэн зүйлийг харуулах өөрсдөө итгэл өгч өөрсдөөр нь уг ажлыг дуустал хийлгэж сургах хэрэгтэй.
5 5. Нямбай хүүхэд хүмүүжүүлэхийн тулд 1-7 насанд хүүхдээ та нар аливаа авсан эд зүйлээ буцааж заавал байранд нв тавьж, хурааж, цэгцэлж сургах хэрэгтэй.
6  6.   Хүүхдийн дэргэд эцэг эхчүүд үргэлж үнэнч шудрага байж, худлаа хэлэхийг хэрхэвч тэвчихгүй байх нь маш том сургалт хүмүүжлийн ажиллагаа болно. Үнэнээ хэлбэл хүүхдээ шийтгэхгүй байх хэрэгтэй. Ер нь эцэг эхчүүд өөрсдөө худлаа хэлэхийг заадаг шүү дээ. Жич: Аавыгаа утсаар яръя гэвэл байхгүй гэж хэлээрэй гэх мэт. Гэртээ томчууд ам уралдан хүн муулж ярихгүй байх. Дутагдлыг хүний нүүрн дээр  хэлж сургах хэрэгтэй.  Бага ч гэсэн худлаа яривал бүх хүн үгэнд чинь итгэхгүй “худалч” нэр зүүдэг гэдгийг ойлгуул.
7 7.   Та хүүхдээ хулгайч болгоход гэрт авч ирсэн олигтой амттай хоол хүнсийг цоожлох маш их нөлөөлдөг юм. Тавгийн чихэр хүүхдүүд чинь идчихвэл бүү  уурла.  Хүн ирэхээр тэр хүний хажууд хүүхдээсээ чихрээ нэхээрэй. Хүүхдүүд  чинь   ичдэг болж, томрох тусмаа  тавгийн чихрээ идэхээ болино.  Хүүхдийг 1-2  настайд  айлаас юм барьж гарч болохгүй гэж сурга. Хулгай гэж юу болохыг  3 настайд нь  учрыг  хэлж  өгөөрэй.  Гэртээ гадны үзэгдээгүй юм байвал  заавал учрыг нь олж эзэнд нь буцааж өгүүлэх хэрэгтэй.  Хамт  яваа хүний цүнхийг өөрсдөө болон хүүхдээрээ ухуулж болохгүй. Хулгайч худалч хоёрыг зодвол бүр ч их дордоно. Улам арга нь нарийсна. Иймээс үнэнээ хэлсэн хүүхдийг шийтгэхгүй гэж хэлүүлээд шийтгэхгүй урамшуулж, учирлан тайлбарлаж өгч хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй.
Хүүхэдтэй багаас нь бүрэн өгүүлбэрээр хурц тод хэлээр ярина. Та өөрөө хэлгий яривал хүүхэд чинь хэл муутай хүн болж болзошгүй. Хүүхэдтэйгээ яв суу, гүй, унт, ид, хий гэсэн язгуур тушаасан үгээр бүү харьцаарай.
   8.    Та бүхэн ухаалаг хүүхэд хэрхэн хүмүүжүүлэх талаар бас бодож байгаа байх. Хүүхэд 3 нас хагастайдаа маш их юм тогтоох чадвартай байдаг. Өнгөт зурагтай ном, тоглоом ашиглаж сургах арга барилд үр дүнтэй дадуулж болдог. Хүүхдээ багаас нь аль чадахаар нь бие даалгаж сургах хамгаасчухал шүү. Та бүх юмыг өмнөөс нь хийж өгөөд байвал насаараа таныг зарж, өөрөө сэтгэж бодох, мөрөөдөх чадваргүй сул дорой нэгэн болно. Бэлэнчлэх сэтгэлгээг халж хүүхдийн чин сэтгэл гарган хийх гэсэн оролдлого урамшуулан дэмжицгээе.




Эх сурвалж Л.Нарантуяа  “Хүүхдээ хүмүүжүүлэх болор судар
Share on Google Plus

"19 дүгээр" цэцэрлэг

ТА ЯГ ОДОО ОРХОН АЙМГИЙН 19 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙНА. Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум "Хүрэнбулаг" баг "19 дүгээр" цэцэрлэг. Холбогдох утас: 99356332
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment