АВИА ЯАЖ ЗӨВ ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?
СӨН-д эх хэлээ сайн эзэмшсэн үг хэлний боловсролтой иргэн болгон хөгжүүлэх үндэсийг зөв тавьж өгөх нь багш эцэг эхийн онцгой анхаарах зохих зүйлийн нэг юм. Сургуульд орж байгаа хүүхдийг нэлээд хэсэг нь авиа дуудлагын хувьд хангалтгүй байх нь олонтоо үзэгддэг. Энэ эцэг эх хүүхдээ сургуульд ороод бүх авиаг аяндаа зөв дуудаж сурна гэж тайвшраад хүүхдийн аман яриаг хөгжүүлж төлөвшүүлэхэд бага анхаардагтай холбоотой. Авиаг буруу дуудах явдал нь 1-р ангид ороод унших дадлыг эзэмшиж бичиг үсэг хурдан сурахад саад бэрхшээл учруулдаг. СӨН-д нь хүүхдийн хэл яриаг засах ажлыг зөв зоххион байгуулж чадвал авианы буруу дуудлагыг ихэнх тохиолдолд түргэн бөгөөд хялбархан арилгах бүрэн боломжтой. Учир нь СӨН-д өгүүлэх эрхтэн нь /хэл уруул гм/ сургуулийн насны хүүхдийг бодвол уян байдаг учраас шинэ хөдөлгөөнд амархан дасаж өөрчлөгддөг. Иймд авианы буруу дуудлагыг засах ажлыг бүр багаас нь хэдий чинээ эрт эхэлнэ үр дүн нь төдий чинээ их байх болно. Авианы дуудлагыг засах гэдэг ньтүүнийг эзэмших явцдаа бэрхшээл учирч байгаа хүүхэдтэй, тэр бэрхшээлийг арилгахад чиглэсэн ажил явуулахыг хэлнэ. Эцэг эх хүүхдийн хэл яриаг засах талаар цэцэрлэгийн наснаас нь эрэмбэ дараатай, зорилго чиглэлтэй ажлыг уйгагүйхийж чадвал авианы буруу дуудлагыг 5 хүртэл насанд нь арилгаж болдог байна гэдэг нь эрдэмтэдийн судалгаагаар нотлогдож байна. 5 настай хэдийгээр эх хэлнийхээ бүх авиаг дууддаг гэсэн ч үг ярианд зөв хэрэглэж чадаргүй байх нь олонтоо тохиолддог. Энэ насны хүүхдүүд хамжих гийгүүлэгч с, ш-ийг хамжин шүргэх з,ц,ч-тэй, чичрэх гийгүүлэгч р-ийг хажуугийн гийгүүлэгч л-тэй сольж дууддаг. Аль ч авиаг хэлэхэд хүний өгүүлэх эрхтэн онцгой үүргийг гүйцэтгэдэг. Иймээс авиаг буруу дуудах дуудлагыг засахдаа өгүүлэх эрхтэнүүдийн үндсэн хөдөлгөөнүүдийг хөгжүүлэх дасгал хийлгэх өгүүлэх эрхтэний ажиллагааныбайдлаар хэлэхэд хялбар авиаг тод ойлгомжтой дуудуулж сургаад дараа нь хэлэхэд хэцүү авиануудыг хэлүүлж сургах байдлаар зохих шат дараалалаар ажлыг хийх хэрэгтэй.
Авиаг буруу дуудах нь дараах байдлаар илэрнэ. Үүнд:
- Авиаг гээж хэлэх /орсон-осон, баяртай-баятай/
- 1 авиаг нөгөө авиагаар сольж дуудах /гэр-гэл/
- Авиаг хазгай хэлэх
- Үгийг хураангуйлан хэлэх /дугуй-гуй, халбага-абага/
Авиаг зөв дуудахад 3 үе шаттайгаар явуулдаг
- Бэлтгэл үе
- Авиаг дуудаж сургах үе
- Авиаг төлөвшүүлэх үе
- Бэлтгэлийн үед эцэг эх багш хүүхдийн хэл ярианд судалгаа хийж, өгүүлэх эрхтэний хөдөлгөөнийг тоглоомын хэлбэрээр
- Авиаг дуудах сургах үе гэдэг нь хэлж чадахгүй байгаа авиаг хэлүүлж сургах
Авиаг дуудаж сургахад
а. Салангид авиаг зөв хэлүүлж сургах
б. Тухайн авиаг үе, үг өгүүлбэрт
оруулж зөв хэлүүлэх гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий ажлын явцад биелэгдэнэ.
- Авиаг төлөвшүүлэх үед тавьсан авиаг үг ярианд оруулж, зүгшрүүлэх үйл ажиллагаа явагдана.
Энэ үед хүүхдийн хэлж чадахгүй байсан
авиаг ямарч хэцүү хэллэгийн үед алдаагүй зөв хэлдэг болгоно. Хүүхдийнхээ үгийн
баялаг өгүүлбэрийг зохион байгуулах чадвар, үг ярианы хурдын хэмжээ ямар ямар
авиаг буруу дуудаж байгааг өдөр тутмын үйл ажиллагааны явцад нарийн судлан хэл
ярианы нь онцлогийг мэдэж авах нь чухал юм. Энэхүү судалгааг хүүхдийн хэл
ярианы тухай ерөнхий төсөөлөлөөр хязгаарлаж болохгүй. Харин тус бүрийн
дуудлагын өвөрмөц онцлог илэрч болох ганцаарчилсан нарийн судалгааг явуулах
хэрэгтэй. Судалгааг явуулах явцдаа сонсгол, хараа, өгүлэх эрхтэнд гажиг байна
уу үгүй юугэдэгт зүй ёсоор анхаарна. Авиан дуудлагын байдлыг урт хос эгшиг
гийгүүлэгч авианууд үгэнд янз бүрийн байдлаар байрласан /эхэнд, дунд, адагт/
тусгай зурагт хуудас тоглоом наадгай эсвэл орчин тойронд нь байгаа бодит юмсыг
нэрлүүлж шалгана. Жишээ нь:
Б үсэг-Бөмбөг, халбага, домбо
В үсэг-Ваар, хувин, завь
Ш үсэг-шүхэр,машин,анааш гэх мэтээр
зурагт наадгайг бэлтгэж хүүхдийн авиан дуудлагыг шалгана. Зурагт хуудас,
наадгайг 1,1-ээр нь ажиллуулах Учир нь 1 дор байгаа олон юмсыг хараад хүүхдийн
анхаарал сарних, гол зүйлдээ анхаарал сарних, гол зүйлдээ анхааралаа төвлөрүүлж
чадахгүй. Судалгааны үндсэн дээр хүүхдийнхээ авианы буруу дуудлагыг засахдаа өгүүлэх эрхтэнийг хөгжүүлэх амьсгааг зөв
хувиарлах дасгалыг хийлгэнэ. Хүүхэд өгүүлэх эрхтэний хөдөлгөөнийг хөгжүүлэхэд
авиа дуудлагатай хослуулна.
ХҮҮХДИЙН ХЭЛЭХЭД ХҮНД БАЙДАГ АВИАНЫ
БУРУУ ДУУДЛАГЫГ ЗАСАХ АРГА
Р авианы буруу дуудлагын бурууг
хэрхэн засаж болох тухай.
Энэ авиаг олон янзаар дууддаг. Зарим
хүүхэд дуудаж чадахгүй түүнийг орхиж дуудддаг. Жишээ нь баярлалаа- баяллаа
Зарим нь амархан авиагаар сольж дууддаг жишээ нь гар- гал хүрээд ир-хүлээд ил
гэх мэт
“Р” авиаг орхиж хэлэх нь зарим
тохиолдолд амьсгалыг сул гаргасантай холбоотой байдаг. Иймд амьсгалын дасгалыг
хийх ашигтай. Амьсгалыг удаанаар, хүчтэйгээр, гаргуулахын тулд бөмбөлөг,
резинэн болон үлээдэг тоглоомуудыг хийлүүлэн, ус хөөсрүүлэн, ширээн дээр
тавьсан цаас хөвөнг үлээлгүүлж амьсгалыг задлах хэрэгтэй. Даалгаварыг 10 сек-с
илүүгүй завсарлагаатайгаар хийлгүүлэнэ. Учир нь удаан үлээвэл толгой эргэх
талтай. Мөн тоглоомын аргыг хэрэглэж болдог. Жишээ нь: “Эрвээхэйг
нисгэцгээе” гэдэг тоглоом тоглуулж болно. Энэ тоглоомыг тоглуулахын тулд
3-4 эрвээхий цаасаар хийж будаад утсаар оосорлож хооронд нь
зайтайгаар уяна. Зогсож байгаа хүүхдийн харааны түвшинд байхаар бодож дүүжлэн
уяна. Харааарай ямар гоё эрвээхийнүүд вэ? Ямар ч олон юм бэ дээ. Одоо
эрвээхийнүүд нисэж чадах уу, үгүй юу үзье гээд үлээнэ. Эрвээхий нисэж байа вэ.
Одоо чи үлээ. Хэний эрвээхий хол нисэх нь вэ? Үзье гэж идэвхижүүлнэ. Мөн сургах
тоглоом тоглуулж болно. “Р” авиаг орхиж дуудах, сольж хэлэх тохиодолд нохойны
архирах ррр, машиныг асаахад гаргадаг трр-трр гэх мэт дуу чимээг хэлүүлнэ. “Р”
авиаг хэлж чадахгүй байвал “Д” авиаг хэлүүлж, аажим аажмаар “Д” авиаг хурднаар
ДДДД гэж хэлүүлнэ. Мөн үед оруулан хэлүүлсэн ра, рэ, ри, ро, ар, ор,ур гэх мэт
“Л” авианы буруу дуудлагыг засах
“Л” авиаг буруу дуудах нь Р авиаг
бодвол цөөн байна. Гэвч энэ нь хэлэхэд хүнд авианд ордог. “Л” авиаг буруу
дуудах нь гол төлөв түүнийг гээж хэлэгдэх байдлаар илэрдэг. Жишээ нь:
малгай-магай Л авиаг зөв хэлүүлэхийн тулд “ы”авиаг зөв дуудуулах. Л авиа
эхэнд дунд адагт орсон зурагт хуудсуудаар тоглоом тоглуулна.
Ж,Ч,Ш авиаг буруу дуудах, хэл яриаг
засах.
Эдгээр авиаг гол төлөв С,З,Ц заримдаа
Д,Т болон бусад авиагаар сольж дууддаг. Шугам-сугам Жагсаал-дагсаал
чоно-соно өгүүлэх эрхтэний тусламжтайгаа яаж эдгээр авиаг зөв дуудуулахад
тоглоомын аргыг хэрэглэнэ. Тухайлбал Залуу жолооч сургах тоглоомыг тоглуулах
Машин асаах Дугуй хийлэх Дугуй хагарах явах зогсох үед гардаг дуу чимээг
дуурайлган хэлүүлж сургана. Жишээ нь: Машины дугуй хагарлаа гэхэд шшш
Дугуй хийллээ гэхэд сссс гэх мэт Цаашид үг ярианд оруулж бататгавал
зохино.
0 comments :
Post a Comment