19-Р ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН ТҮР АЛБАН
ТУШААЛД
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Нэг. Шалгалтын зорилго
Орхон аймгийн
19-р
цэцэрлэгийн түр багшид томилогдох төрийн үйлчилгээний албан
тушаалын сул орон тоог нөхөхөд оршино.
Төрийн
үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон
тоо, ажлын байранд тавигдах шаардлагыг Gmail
хаяг: gardenxix@gmail.com, Арван ес
цэцэрлэг Facbook, орхон 19 групп зэрэг цахим
хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү мэдээлэлтэй биечлэн
танилцсан байна.
Хоёр. Шалгалтын
бүртгэл
• Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тухайн
албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролын түвшин, мэргэжил, ажлын туршлага,
мэргэшлийн ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд
ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
• Тус
байгууллагаас зарласан сул
орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах шалгалтад орохыг
хүссэн иргэдийг 19-р цэцэрлэг дээр 2018 оны 09 дугээр сарын 27-28-ны
өдрүүдэд 09.00-17.00 цагийн
хооронд бүртгэнэ.
Гурав. Бүртгүүлэх иргэн дараах
бичиг баримтыг бүрдүүлнэ.
Комисс нь сонгон шалгаруулалтад орохыг хүссэн
иргэдээс дор дурьдсан баримт бичгийг тогтоосон хугацаанд хүлээн авч
бүртгэнэ. Үүнд:
1.
Тухайн албан тушаалд
томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
2.
Боловсролын
мэргэжлийн үнэмлэх
Тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй, дээрх
баримт бичгийг дутуу бүрдүүлж ирсэн иргэнийг бүртгэх боломжгүй.
Дөрөв. Шалгалт зохион
байгуулах
Шалгалт
2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 10:00 цагт зохион байгуулагдах бөгөөд дараах
агуулгаар шалгагдана. Үүнд:
1. Боловсролын
түвшин
/бакалавр түүнээс дээш /
2. Туршлага /СӨБС төгсөж багшлах эрхтэй
байх /
3. Сорилын шалгалт
/одоо мөрдөж буй хууль эрх зүйн материалаас бүрдэнэ/
4. Эссэ бичилт / үйл
ажиллагааны төлөвлөлт /
5. Чадвар: Урлаг спортын
авьяастай байх
Тав. Мэдээлэл лавлагаа
Сонгон шалгаруулалтын шалгалттай
холбоотой асуудлаар тус цэцэрлэгийн 70358939, 99356332 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.
Цэцэрлэгийн захиргаа
0 comments :
Post a Comment