ЭРҮҮЛ АХУЙ,АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТУСЛАХ БАГШИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ (ӨДРИЙН ДЭГЛЭМ )



ЭРҮҮЛ АХУЙ,АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТУСЛАХ БАГШИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ (ӨДРИЙН ДЭГЛЭМ )
 


БСШУЯ-ны сайдын 2008 оны 11 сарын 13 өдрийн 68 дугаар тушаалын хавсаралтаар “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийг батлан гаргасан байдаг. Тухайн дүрмийн зорилго нь бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, СӨБ-ын үйлчилгээг эрүүл, аюулгүй хамгаалагдсан орчинд хэрэгжүүлэх харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг нь хүүхдийн хөгжлийг хангах үйл ажиллагаанд багш, туслах багш,  эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг тодорхойлсон хэрэг юм.
Эрүүл ахуйн шаардлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь өдрийн дэглэмийн явцад хэрэгжиж байдаг.
Өдрийн дэглэм гэдэг  нь хүүхдийн сэрүүн байх, нойрсох, хооллох зэрэг үндсэн үйл ажиллагааг зөв оновчтой, тодорхой дэс дарааллаар давтахыг хэлнэ.
Өдрийн дэглэмийн онцлог нь үндсэн үйл ажиллагаа нь давтагдаж байдагт оршино.

ӨДРИЙН ДЭГЛЭМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТУСЛАХ БАГШИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО
            Сургуулийн өмнөх боловсролын  тухай хуулийн 13.1.2-р зүйлд
Хүүхэд бүрийг асран халамжлах, эрүүл мэнд, ариун цэврийн зөв дадал, хэвшилтэй болоход туслах
Сургуулийн өмнөх боловсролын  тухай хуулийн 13.1.4-р зүйлд
Хичээл, хүүхдийг  хөгжүүлэх бусад үйл ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд нь багшид туслах гэж заасан нь цэцэрлэгт өдрийн дэглэмийг хэрэгжүүлэх ажилд туслах багшийн үүрэг оролцоог нарийвчлан заасан явдал юм.
Цэцэрлэгт өдрийн дэглэмийг боловсруулан бага насны хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийг харгалзан бүлэг бүрт зохион байгуулан явулахад туслах багшийн гүйцэтгэх үүргийг ерөнхийлөн тодорхойлж авч үзвэл:
1.    Хүүхдийн цэцэрлэгийн бүлэгт хүлээн авахаас тодорхой хугацааны өмнө ирж  бэлтгэлийг  хангасан байна. (бүлгийг агааржуулах, кварцын гэрлээр шарах, чийгтэй цэвэрлэгээ хийх, хүүхдийн ам зайлах ажилд бэлтгэх гм)
2.    Хүүхдийн өглөө оройн цайны цаг (цайлахад бэлтгэн хүүхдийн гараа угаах, ширээнд суух зэргийг дэмжин тусална)
3.    Бүлгийн багшийн хичээл үйл ажиллагааг зохион байгуулахад туслах
·         Сургалт үйл ажиллагааны зохион байгуулалтын ажилд туслах (хүүхдийн ширээ сандлын  байрыг өөрчлөх гм )
·          Сургалтын хэрэглэгдхүүн бэлтгэхэд туслан дэмжих
·         Сургалт үйл ажиллагааны явцад багшийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах
4.    Хүүхдийн тоглоомын үйл ажиллагааны явцад хүүхдийг чиглүүлэх, тоглоомын үйл ажиллагаанд оролцон хүүхдийг хөгжүүлэх,төлөвшүүлэх арга ажиллагаанд  суралцах
5.    Зугаалгын явцад бүлгийн багшид туслах, үйл ажиллагаанд оролцон дэмжих (хүүхдийг зугаалганд бэлтгэн хувцаслах, тайлахад нв туслан дэмжих, зугаалгын явцад хийх хөдөлмөрт туслах, аюулгүй, осолгүй байдлыг ханган ажилллах)
6.    Өдрийн хоолонд хүүхдийг болон анги бүлгийг бэлтгэх (хүүхэд хооллохын өмнө гараа угаах, хоолны ширээ бэлтгэхэд жижүүр хүүхэдтэй хамтран туслах, тэдний хөдөлмөрийг урамшуулан дэмжих, хүүхэд хоолны хэрэгсэлтэй зөв харьцаж байгаа эсэх, хүүхэд яаралгүй тайван хооллоход анхаарлаа хандуулах гэх мэт)
7.    Унталгын цаг, хүүхэд унтахад бэлтгэх, унтах (хүүхэд хувцасаа зөв дарааллбн дагуу тайлах, эвхэх зэрэгт туслах тэдний хөдөлмөрийг урамшуулан дэмжих, хүүхдийг унтаж, нойрсож байх хугацаанд хийх гүйцэтгэх ажлыг дүрэм журмын дагуу хүүхдийн нойрсолтонд саад болохгүй хийх)
8.    Унталгын цаг дуусч хүүхдийн сэрэх үе ( хүүхдийн ороо хураах, хувцасаа дарааллын дагуу өмсөх, үсээ самнах зэрэг хүүхдийн өөртөө үйлчлэх эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадал хэвшил эзэмшихэд туслан дэмжих)
9.    Оройн таралт, чөлөөт цаг (бүлгийн багшийн зохион байгуулах хөгжүүлэх ажлын онцлогоос суралцах, эцэг эх асран хамгаалагчдад хүүхдийн талаарх зарим  мэдээллийг өгөх гм)
 
Share on Google Plus

"19 дүгээр" цэцэрлэг

ТА ЯГ ОДОО ОРХОН АЙМГИЙН 19 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙНА. Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум "Хүрэнбулаг" баг "19 дүгээр" цэцэрлэг. Холбогдох утас: 99356332
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment