2018-2019 оны хичээлийн жилд хүүхдэд зааж сургасан шүлэг


ШҮЛЭГ ЦЭЭЖЛҮҮЛЭХ АРГА ЗҮЙ

Эцэг эхчүүд хүүхдүүддээ шүлэг цээжлүүлэхдээ дараах зорилтонд хүрнэ гэсэн үндсэн дээр цээжлүүлэх нь зөв гэж үздэг. Үүнд :
1. Шүлэг,яруу найрагт сонирхолтой түүнийг мэдэх хүсэлтэй болгох
2. Шүлгийн агуулгыг бүхэлд нь ойлгох,хүнд хэцүү үгс болон хэсгүүдийг ойлгуулах
3. Цээжлэх бололцоог нь хангаж өгөх
4. Олны өмнө яруу тод уншуулж сургах чадварыг олгох.
Нөгөө талаар хүүхэд шүлэг цээжилснээр дараах ач холбогдолтой юм. Үүнд:
1. Хэл яриаг баяжуулж өгдөг
2. Хэл яруу найргийн сайханыг мэдэрүүлж ,гоо зүйн мэдрэмжийг эрчимтэй хөгжүүлж өгдөг ,
3. Ой тогтоолтыг бэхжүүлж,төсөөлөл сэтгэн бодохуй зэргийг хөгжүүлдэг.
Тэгвэл шүлгийг ямар аргаар цээжлүүлэх хэрэгтэй вэ?
. Зарим зохиолууд жишээ нь хошин шог үгс,дууны үгс,холбоо үгс зэрэг нь хүүхдийн тоглох болон зугаалгын явцад аяндаа цээжлэгддэг байна.
Хүүхэд бүрийн ой харилцан адилгүй байдаг бөгөөд аль нь шүлгийг хурдан аль нь удаан,аль нь хийсвэр цээжилдэг болохыг эцэг эхчүүд тус бүрд нь ялган мэдэж судалж хэнд нь илүү туслалцаа хэрэгтэй байна түүнд дахин уншиж өгнө.
Сэтгэл судлаач А.А.Люблинская” Хүүхдийн шүлэг цээжлэх сонирхлыг нь дэмжин цээжлэлтийн үр дүнг дээшлүүлэхэд давтлагыг олон хэлбэрээр сонирхолтой явуулах хэрэгтэй”гэж тэмдэглэжээ.
Шүлэг цээжлэх үйл ажиллагаа нь хуучин шүлгээ давтах,зохиолыг дахин уншиж өгөх,авиа дуудлагыг сайжруулах зорилгоор дасгал тоглоом зэргийг хийж болно.
Шүлгийг удаан цээжилдэг хүүхэдтэй ажиллахдаа уул шүлгийг бүхэл бүтнээр нь айзам хэмжээг тохируулан жигд,их зогсолтгүйгээр уншуулж сургана.
Сэтгэл судлалын онолоор цээжлэх 2 үндсэн зам байдаг гэж үздэг. Үүнд:
1.Санамсаргүй тогтоох-/непройзвольное/ өөрөөр хэлбэл хүч шаардагдахгүйгээр аяндаа тогтоох.
2.Хичээж тогтоох -/произвольное/ ухамсартай чармайлтын үр дүнд тогтоох. Уран зохиолтой танилцуулах хичээлээр зохиолын агуулгыг танилцуулах,хүүхдүүдэд гоо зүйн сэтгэл ханамжийг олгох,тодорхой хэмжээний ёс суртахууны ойлголтыг өгөх, сайн сайхан мэдрэмжийг нь хөгжүүлэх зорилгыг дэвшүүлдэгтэй уялдан хичээл дээр анхааралтай сууж,хэлэлцэн ярилцаж,өгүүлэн ярьж өөрсдөө аяндаа бүгдийг нь цэжилчихдэг.Үүнийг санамсаргүй цээжлэх гэдэг.

БАГА БҮЛЭГ -2 НАСТАЙ                           БАГШ Л.АЛТАНЦЭЦЭГ



. ДЭГДЭЭХИЙ
Дэггүй дэгдээхий
Дэрсэнд нуугдан
Алаг муурыг
 Айлгахыг хүлээнэ
Өдрийн нар
Ууланд нуугдахад
Өөрийн гэрээ
 Хайсаар гүйлээ

. Өвөл
Цастай өвөл мөстэй өвөл
Цан хүүрэг жавартай өвөл
Хүүхэд бидний хүлээсэн өвөл
Хүйтэн гэлгүй хүсдэг өвөл
Цас мөсөн дээр тоглохгүй бол
Цана чаргаар гулгахгүй бол
Мөнгөн өвөл гомдох байхдаа
3. Зараа тугал хоёр
Ичимхий зараа хэвтэж гэнэ
Идэмхий тугал ирж гэнэ
Бөөрийг нь тэр долоож гэнэ
Өөрийн нь хэл өвдөж гэнэ
Дайралдсан бүхэн хоол биш шүү гэж
Дайжигнасан зараа инээж гэнэ

 ТООЛЖ СУРЛАА
Ээжээ ээжээ гараа өгдөө
Эрхий хурууг нэг гэнэ
Долоовор хурууг хоёр гэнэ
Дунд хурууг гурав гэнэ
Ядам хурууг дөрөв гэнэ
Чигчий хурууг тав гэнэ
Хуруугаа би тооллоо
Хуруугаа би нэрлэлээ

 ХУРГА
Чандган цагаан зүстэй
Мяндсан зөөлөн зүстэй
Шөмбөгөр хөөрхөн толгойтой
Шүрэн борлог нүдтэй
Хун цагаан хургаа
Тун сайхан маллаж
Хүн бүхэн хичээж
Түм бумаар өсгөе



 МААМУУ НААШИР ДУУ
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхье
Машин барьж явъя
Ном сонин уншья
Ногоон модоо тарья
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Хүрэн баавгай хөтөлье
Хүчит заанаа тууя
Хүүхэлдээтэй хамтдаа
Хөөрхөн тоглоом тоголъё

ГОЁО ГОЁ ДУУ
Чигчийхэн чинээ биш ээ
Чихээ өөрөө угаая
 Тийм ээ хө айн?
Гоё оо, гоё оо, гоё оо.
 Хуруухан чинээ биш ээ
Хувцасаа өөрөө угаая
 Тийм ээ хө айн?
 Гоё оо, гоё оо, гоё оо.
Эрхийхэн чинээ биш ээ
Ээж аавдаа тусалъя
 Тийм ээ хө айн?
Гоё оо, гоё оо, гоё оо.

 ШИНЭ ДЭЭЛ МЯЛААХ ҮГ
Урд хормойг чинь
Унага даага гишгэг
Хойд хормойг чинь
Хонь хурга гишгэг
Дотоод энгэр нь тос өөх
Гадаад энгэр нь гадар өөх болог
Эзэн нь мөнх эд нь хэврэг
Энэ жил даалимба
Ирэх жил чисчүү торго өмсөөрэй
Тооноор гарсан том болоорой

ТОГЛООМЫН МАШИН
Тоглоомын ч гэсэн миний машинаар
Том хүмүүс тоглож нэг үзээсэй
Тоосго хайрга элс шороо ачаад
Тоглоомынталбайг тойрч нэг үзээсэй


Дунд бүлэг – 3 настай                                     Багш Л.Балжмаа



С.Маршак “НАМАР” шүлэг
Намар намар хартай сайхан
Намартаа бид дуртай сайхан
Алим жимс нь амтлаг сайхан
Тариатай намар хадлантай намар
Тарактортай намар комбайнтай намар
ЦЭЦЭРЛЭГ МИНЬ САЙН БАЙНА УУ
Цонхны цаанаас туяарсан
Сайхан нар минь мишээлтэй
Цэвэр агаар сэнгэнэсэн
Цэлгэр уудам танхимтай
Цэнгэл жаргалын орд
Цэцэрлэг минь сайн байна уу
Цэцэг нар алагласан
Саруул тэнүүн гэгээвчтэй
Хүүхэд бидний дуртай
Хөөрхөн олон тоглоомтой
Цэнгэл жаргалын орд
Цэцэрлэг минь сайн байна уу
АРСЛАН

Image result for арслан зурагАймаар сүртэй арслан
Архирч над руу дайрлаа
Айж би тэвдсэнгүй
Аав ээжээ ч дуудсангүй
Ангайсан том ам руу нь
Арван алим  хийчихлээ
Алимны сайхан амтанд
Арслан аргагүй номхорлоо


 Д.Маам  “ӨВӨЛ”  шүлэг
Цастай өвөл мөстэй өвөл
Цан хүүрэг жавартай өвөл
Хүүхэд бидний хүлээсэн өвөл
Хүйтэн гэлгүй хүсдэг өвөл
Цас мөсөн дээр тоглохгүй бол
Цана чаргаар гулгахгүй бол
Мөнгөн өвөл гомдох байхдаа

М.Чимид “СҮЛД МОД” шүлэг
Өнгөт мөчрөө дэлгэсэн
Өндөр сайхан гацуурын
Мөчир салаа бүрд нь
Мөнгөн чимэг гялалзана
Хүйтний өвгөн ирж
Хүүхэд багачуудтай мэндлээд
Хуучин оноо үдэж
Шинэ жилийг авчирлаа
Онцгой гоёор чимсэн
Ойн ногоон гацуураа
Олон бүгд тойрч
Онц сайхнаар бүжиглэнэ.

ОЙМСОО ХАЙСАН НЬ  ШҮЛЭГ
Өглөө босоод харсан чинь
Өрөөсөн оймс минь алга
Өрөөн дотуураа хайлаа
Өргөн хөнжлөө сэгсэрлээ
Орон доогуур шагайлаа
Гутал дотроо ч үзлээ
Оймсооо олдоггүй жаал гэж
Хүүхдүүд намайг шоолно доо
Тавиур дээрхи тоглоомуудаас
Та нар түүнийг харвуу гэтэл
Бамбарууш харин оймсийг маань
Баруун хөлдөө углачихаж шүү

 МЭДЭЖ АВЛАА” шүлэг
Цагаан сарын шинийн нэгний өглөө
Цайгаа чанаад гоёлоо өмсөөд
Тооноор нар тусахын цагт
Томчууд хүүхдүүд өвөөгийнд цуглаад
Гэр дүүрэн хүмүүс хоорондоо
Гар зөрүүлэн мэндэллээ
Ажаад байвал аав ээжтэй золгосонгүй
Ах бэргэн эгчтэй золгосонгүй
Ардын ёс байдгийг би мэдлээ
Айл гэр болж тоглохдоо
Алимаатай би золгохгүй

Ж.Лодой ИШИГ
Сониуч байрын ааштай 
Шодгор жижигхэн сүүлтэй 
Хуруувчин чинээ эвэртэй 
Хуруун дайтай хөлтэй 
Цэнхэр хөх ишгээ 
Сэвгүй гэгч маллаж 
Самнаад баршгүй ноолууртай 
Сайхан ямаа болгоё. 

ХУРГА
Чандаган цагаан зүстэй 
Мяндсан зөөлөн үстэй 
Шөмбөгөр хөөрхөн толгойтой 
Шүрэн борлог нүдтэй 
Хун цагаан хургаа 
Тун сайхан маллаж 
Хүн бүхэн хичээж 
Түм бумаар өсгөе. 


Ахлах –А бүлэг   4 нас
                         Багш С.Цэцэгмаа


С.Маршак “НАМАР” шүлэг
Намар намар хартай сайхан
Намартаа бид дуртай сайхан
Алим жимс нь амтлаг сайхан
Тариатай намар хадлантай намар
Тарактортай намар комбайнтай намар

 МЭДЭЖ АВЛАА” шүлэг
Цагаан сарын шинийн нэгний өглөө
Цайгаа чанаад гоёлоо өмсөөд
Тооноор нар тусахын цагт
Томчууд хүүхдүүд өвөөгийнд цуглаад
Гэр дүүрэн хүмүүс хоорондоо
Гар зөрүүлэн мэндэллээ
Ажаад байвал аав ээжтэй золгосонгүй
Ах бэргэн эгчтэй золгосонгүй
Ардын ёс байдгийг би мэдлээ
Айл гэр болж тоглохдоо
Алимаатай би золгохгүй

 ЦАСАН ӨВГӨН шүлэг
Анхны цас шинэхэн цас
Агаар тэнгэрээс буцигнан орлоо
Хөрш айлын хүүхдүүд цөмөөрөө
Хөл алдан хөгжин гүйлдлээ
Шинэхэн орсон сонихон цасыг
Өнхрүүлж тойруулж өнхрүүш хийлээ
Том өнхрүүшдээ толгой суулгаад
Өндөр цагаан өвгөн босголоо
Багахан өнхрүүшээ
Баруунтай зүүнтэй нь байрлуулж суулгаад
Хөөрхөн хурга, хөгжилтэй ишиг
Унага тугал урлаж хийлээ
Өвөл цагийн цасан ээжтэй
Өвгөн аав минь
Хурга ишиг унага тугалаа
Хариулж өвөлжөөд
 Хавартай золгоно доо  

 ТАВАН ХУРУУ шүлэг
Тав хүртэл тоолж сурлаа
Таван хуруугаа хэрлэж тоольё
Эрхий мэргэнийг нэг гэе
Долоовор хуруугаа хоёр гэе
Дунд хуруугаа гурав гэе
Ядам хуруугаа дөрөв гэе
Чигчий хуруугаа тав гэе
Таван хурууг ямар нэртэйг
Та нар цөм мэдэх нь энэ
Ташрамд бас сурах нь тэр
Хуруугаа түргэн дараалж дараад
Хурдан зөв нэрлэж тоолцгооё

БИ БҮГДЭД НЬ ХАЙРТАЙ.
Өндөөр бол миний хүү гэж
Өөрөөсөө өндөр өргөн
Өдөр бүр тоглодог болохоор
Өвөөдөө би хайртай.
 Эвий миний хүү нялх юм гэж
 Элдэв бүхэнд санаа зовиноод л
 Энхэр тавин хайрладаг болохоор
Эмээдээ би хайртай.
Аргагүй л мундаг хүү шүү гэж
Аанай л надад урам өгөөд
Анхнаасаа дандаа дэмждэг болохоор
Аавдаа би хайртай.
 Эрх юм шүү миний хүү гэж
Энгэртээ тэвэрч бүүвэйн дуу аялан
 Эндүү бүгдээс хамгаалдаг болохоор
Ээждээ би хайртай.
 Би бүгдэд нь хайртай

БОТГО
Бүлээн зөөлхөн хошуутай
Бүлтгэр борхон нүдтэй
Удаан нь аргагүй тэнцдэг
Уянгатай гэгчээр буйлдаг 
Тэмээ болох санаатай 
Тээхэлзэж байгаа ботгоо
Арчлахын сайнаар арчилж 
Аяны унаа болгоё.

ИШИГ
Сониуч байрын ааштай 
Шодгор жижигхэн сүүлтэй 
Хуруувчин чинээ эвэртэй 
Хуруун дайтай хөлтэй 
Цэнхэр хөх ишгээ 
Сэвгүй гэгч маллаж 
Самнаад баршгүй ноолууртай 
Сайхан ямаа болгоё.









Ш.Галсанбаатар:  ШАГАЙН НААДГАЙ
Атга дүүрэн шагайгаа
Ахрын эсгий дээр цацлаа
Дүүгийн хаясан шагай
Дэвжээ бүрхэн уналаа
Хонь, ямаа, тэмээ, морь
Ховор тохиох онх хүртэл буулаа
Ижил ижлээр нь хөндөж харвадаг
Эртний ёсыг дүү зөрчлөө
Хонь, ямаа хоёрыг
Хооронд нь няслах гэж зүтгэлээ
Хонь, ямаа хоёрыг мөргөлдөхийг
Хоёр нүдээрээ харсан гэж зүтгэлээ
Тэгдэггүй юм, тэнгэр задарна гэж
Тэнд суусан эмээ хошигнолоо
Ардын наадгайн ёсыг эрхэмлэ гэж
Аав бидэнд сургалаа

МОНГОЛ МАГТААЛ
Уудам цэлгэр нутагтай
Уртын сайхан дуутай
Морин хуурын эгшигтэй
Монгол түмний минь нутаг
            Цагаан цагаан өргөө гэр
            Таван эрдэнийн сүрэг минь
Ардын эрхэм заншил минь
Амин эрдэнийн өлгий минь
Ай хө монгол нутаг минь ээ
Зэ хө монгол түмэн минь ээ
Унасан газар угаасан ус минь ээ
Угаасаа хайртай монгол нутаг минь ээ


 “ТОГЛООМ”
Тоглоом тоглоом тоглоом
Тун ч олон тоглоом
Наадъя,наадъя, хүүхдүүдээ
Намайг тойроод ирцгээ
Заан,онгоц,машин
Зантай гоё тоглоомууд
Тэнгэр газраар аялдаг
Тээвэрчин  болж тоглоё
Од гаригийн ертөнцөд
Онгоцоор аялаж тоглоё
Тоглоё,тоглоё, хүүхдүүдээ
Тойроод ирцгээ наашаа

 ГЭРЛЭН ДОХИО ШҮЛЭГ
Гарцаар бид гарна даа
Гэрлэн дохио аслаа даа
Улаан гэрэл аслаа даа
Зогс гэж дохилоо доо
Шар гэрэл аслаа даа
Анхаар гэж дохилоо доо
Ногоон гэрэл аслаа даа
Яв гэж дохилоо доо







Ахлах-А бүлэг   4 настай                          багш А.Мөнхчулуун



МИНИЙ ӨВӨӨ
Өвөө минь өрөвчхөн юм
Өчигдөр унасан шүдийг минь
Хөгшин банхарт өгчихөж
Хөөрхий миний нохой
Шүдтэй болох нь яамай

ӨВӨӨГИЙН СУРГААЛЬ
Хараал үгийг цээрлэж  яв
Ерөөл үгийг цээжилж яв
Хүн бүрийг хүндэлж яв
 С.Маршак “НАМАР” шүлэг
Намар намар нартай сайхан
Намартаа бид  дуртай сайхан
Алим жимс нь амтлаг сайхан
Тариатай намар хадлантай намар
Тарактортай намар комбайнтай намар

 ТАРИА БУДАА ХОЁР”
Тариа будаа хоёрыг
Тарьж ургуулдаг юм

Тарьсан хойноо түүнийг
Хурааж авдаг юм.
Тансаг сайхан тариагаа
Гурил болгож тээрэмдээд
Та бидний иддэг
Талх боовыг хийдэг юм.

ҮНЭГ ЭЭЖ
Үнэг ээж өдөржин ангуучлав
Үмэгхэн мах шдэш олов
Ганцхан ухасхийгээд идчихмээр байвч
Гаврууддаа өгөхөөр авч одов

"АНХНЫ ЦАС"
Сав саяхан орсон
Шив шинэхэн  цас
Эх нутгийг бүрхээд
Их сайхан байна даа
Мөнгөн цасан дээгүүр
Хөнгөн чаргаар тоглоцгооё
  Уруу газар гулгахдаа
Буруу хазгай явчилгүй


Хад чулуу мөргөлгүй
Мод бургас шүргэлгүй
Хашийн цасан дээгү
Хавтай сайхан наадацгаая

ӨВӨӨ ЭМЭЭДЭЭ ЗОЛГООРОЙ

Өвлийн улирлын сүүлчийн өдөр
Өөдлөх хаврын анхны өдөр
Өлзий дэмбэрэлтэй шинийн нэгний өдөр
Өвөө эмээдээ айлчлан очоорой
            Та амархан сайн байна уу гээд
            Тохойг нь түшин золгоорой
Тавтай сайхан шинэлэв үү гээд
Духан дээрээ үнсүүлээрэй
Өглөөн нар шиг мандаж яваарай
Өндрийн цэцэг шиг дэлгэрч яваарай
Өвөө эмээ нь чамайг ерөөнө
Өдрөөс өдөрт чи ёайн хүн болно
Ш.Энхбаяр “Дөрвөн бэрх” шүлэг
Өргөө гэрийнхээ хойморт
Өлзий хээтэй дэвжээгээ засья
Сайхан ардынхаа заншлаар
Шагай орхиж наадацгаая
Дөрвөн бэрх буугаарай
Дүүрэн жаргал билэгдээрэй
Хулангийн шандаст морь буугаарай
Хурдан удамт хүлэг болоорой
Хундан цагаан хонь буугаарай
Хувин дүүрэн сүүгээ өгөөрэй
Атан хүрэн тэмээ буугаарай
Арвин их ноосоо өгөөрэй
Яргуй цэнхэр ямаа буугаарай
Ян хад дамжин өсөөрэй
Дөрвөн бэрх буугаарай
Дүүрэн жаргал билэгдээрэй

Ж.Лодой ИШИГ шүлэг
Сониуч байрын ааштай 
Шодгор жижигхэн сүүлтэй 
Хуруувчин чинээ эвэртэй 
Хуруун дайтай хөлтэй 
Цэнхэр хөх ишгээ 
Сэвгүй гэгч маллаж 
Самнаад баршгүй ноолууртай 
Сайхан ямаа болгоё. 

 УНАГАНЫ МАГТААЛ
Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хөлдөө жороотой
Хүзүүндээ молцогтой
Чонон хоёр чихтэй
Цолмон хоёр нүдтэй
Толгоогоорой тоглодог
Тоосноосоо бусгадаг
Сүүлээрээ тоглодог
Сүүдрээсээ бусгадаг
Жаварт жар хоног сойдог
Наранд ная хоног уядаг
Алтайд унагалсан алагч гүүний унага
Хангайд унагалсан харагч гүүний унага

ОЙМСОО ХАЙСАН НЬ  ШҮЛЭГ
Өглөө босоод харсан чинь
Өрөөсөн оймс минь алга
Өрөөн дотуураа хайлаа
Өргөн хөнжлөө сэгсэрлээ
Орон доогуур шагайлаа
Гутал дотроо ч үзлээ
Оймсооо олдоггүй жаал гэж
Хүүхдүүд намайг шоолно доо
Тавиур дээрхи тоглоомуудаас
Та нар түүнийг харвуу гэтэл
Бамбарууш харин оймсийг маань
Баруун хөлдөө углачихаж шүү

ЭЭЖ
Булцгархан хүүдээ бүүвэй аялсан
Буурал хорвоог дуугаараа уяраасан
Эгэлхэн жирийн эмэгтэй бүхнийг
Ээжээ гэж дууддаг билээ
            Уйлуулж дуулуулж  өсгөсөн
            Учирлаж  хэлүүлэ сургасан
            Ухаант ээж таны сургаал
            Уяхан хорвоод юунаас ч үнэтэй


ЗАРАА
Зараа сонин амьтан шүү
Зальтай гэдгийг нь яана
Сэнжгүй зүү ёөртийлгөсөн
Өргөстэй цамц өмсдөг юм
Модон доогуур явж
Мойл жимс наалдуулан
Хөөрхөн бяцхан зулзананууддаа
Хүнс тэжээл цуглцлдаг юм


Бэлтгэл “А” бүлэг                                                                                      багш Ч.Энхтуул



 “НАМАР”    
Навчит  модны  шуугисан  чимээ
Нарийн  хурын  шаагисан  авиа
Царцаа  дэвхрэгийн  цар  цар  дуу
 Цагийн  хувирлыг  бидэнд  зарлана.
Хар  улаан  товчтой  жимээр
Хад  аньс  мойл  жимсэнд
Найгасан  өтгөн  өвс  ногоонд
Намрын  сайхан  амт  шингээстэй.              
 Ýðäýíýòèéí ìàãòààë
Àíüñ íýðñ ¿ðýë ìîéë ãýýä
Àìòàò æèìñýýð áàÿí òàíñàã
Àëòàí ãàãíóóð äàãóóð ñàðààíà
Àëàã öýöãèéí ÷èìýãòýé
Áóãà ñîãîî òóóëàé òàðâàãà
Áóëòàí ø¿ëæèí íààäñàí
Áîäîí ãàõàé áîð ãºðººñ
Áîñîí õýâòýí øèâýýëñýí
Èéì ë ñàéõàí áàÿí òàíñàã
Ýðäýíèé ºëãèé Ýðäýíýò õîò ìèíü

БӨӨДИЙ БӨМБӨРСӨН НЬ
Бөөдий жаахан зулзага
Бөнбөн бөнбөн гүйгээд
Бөөрөнхий чулуунд тээглээд
 Бөмбөрөн бөмбөрөн уналаа.
 Зараа ээж нь сандраад
Замыг нь тосож гүйв.
Уруу газар амаргүй
 Унах шахам жирийлээ.
 Өнхөрч явсан бөөдий
 Бутанд тээглээд тогтлоо
Өөдсийн чинээ үр минь гээд
Ээж нь хүүгээ энхрийллээ.

 СҮЛД МОДОО ТОЙРООД
Өндөр ногоон гацуур маань
Танхим дунд сүндэрлэж байна
Өнгөтэй сайхан чимэглэл
Тал бүрд нь гялалзаж байна
Сагсгар сүүлтэй хэрэм
Соотон чихтэй чоно
Ойн хүчит баавгай
Ов зальтай үнэг
Баг  хувцасаа  өмсөөд
Баясгалантай тоглож  байна
Бавгар сахалтай  өвлийн өвгөн
Багачуудыг хараад баясаж байна
Дэгдэн  гүйдэг  янзага
Дэлдэн  чихтэй  туулай
Үсэрч дүүлдэг муур
Үндэс хадардаг гахай
Сүлд модоо тойроод цөм
Сүртэй сайхан наадаж байна

ОЙМСОО ХАЙСАН НЬ
 Өглөө босоод харсан чинь
 Өрөөсөн оймс минь алга
Өрөөн дотуураа хайлаа
Өргөн хөнжлөө сэгсэрлээ.
Орон доогуур шагайлаа
Гутал дотроо ч үзлээ
Оймсоо олдоггүй жаал гээд
 Хүүхдүүд намайг шоолно доо
Тавиур дээрхи тоглоомуудаас
 Та нар түүнийг харвуу гэтэл
Бамбарууш харин оймсийг маань
Баруун хөлдөө углачихаж шүү

 ДӨРВӨН  БЭРХ
Тэгшээгийн атгасан энэ шагайг
Тэмээ ,морь, хонь, ямаа гэх юм
Миний атгасан ганц шагайг        
Ижил буруу энэ шагайг                
Ижил нэрээр нэрлээд байх юм   
Энэний учрыг лавлан асуувал
Эмээ надад учрыг хэллээ
 Дөрвөн талтай энэ шагайг                               
 Дөрвөн шагайг эвлүүлэн тавибал
Дөрвөн бэрх болдог гэлээ
Ажиж сайтар мэдэж авлаа
Анхаарч тэгээд тоглож суръя даа

 ДӨРВӨН БЭРХ
Өргөө гэрийнхээ хойморт
 Өлзий хээтэй дэвжээгээ засъя
 Сайхан ардынхаа заншлаар
Шагай орхиж наадацгаая
Хулангийн удамт морь буугаарай
 Хурдан шандаст хөлөг болоорой
Ягуй цэнхэр ямаа буугаарай
Ян хад дамжин өсөөрэй
Атан хүрэн тэмээ буугаарай
Арвин их ноосоо өгөөрэй
Хундан цагаан хонь буугаарай
Хувин дүүрэн сүүгээ өгөөрэй
Дөрвөн бэрх буугаарай
Дүүрэн жаргал бэлэгдээрэй.
 ТАВАН ХУРУУ
Тав хүртэл тоолж сурлаа
Таван хуруугаа нэрлэж сурлаа
Эрхий мэргэнийг нэг гэе
Долоовор хурууг хоёр гэе
Дунд хурууг гурав гэе
Ядам хурууг дөрөв гэе
Чигчий хурууг тав гэе
Таван хуруу ямар нэртэйг
Та нар цөм мэдэх нь энэ
Тав хүртэл зөв тоолохыг
Дашрамд бас сурах нь тэр

ЦАСАН ӨВГӨН   
Анхны  цас
Шинэхэн  цас
Агаар  тэнгэрээс
Бужигнан  орлоо
             Хөрш  айлын
             Хүүхдүүд  цөмөөрөө
             Хөл  алдам
             Хөгжин  гүйлдлээ
Шинэхэн  орсон
Сонихон  цасыг
Өнхрүүлж  тойруулж
Өнхрүүш  хийлээ
              Том  өнхрүүшдээ
              Толгой  суулгаад
              Өндөр  цагаан
              Өвгөн  босголоо

   АНГИЙХАН
Бадрах өнөөдөр ангидаа
Баяр хөөртэй ирлээ
Хүрэл харин надруу
Хөмсөгөө зангидан уурлав
Билгүүн гэнэт хажууд
Бахиран уйлж эхлэв
Үүнийг үзсэн Молор
Үнэхээр гайхаж харав
Харин би энэхэн агшинд
Хачин гайхмаар явдлуудыг харж
Бодлогшрон гайхан зогстол
Багш самбарт хүүхэд зураад
Энэ хэн бэ хүүхдүүд ээ
Эзэнийг нь олоорой гэв.
ШИНЭ ДЭЭЛ

Ээжийн оёсон шинэхэн дээл
Эвсээрхэн хөнгхөн хөөрхөн дээл
Товч шилбэ нь тохирсон дээл
Тоног эмжээр нь зохисон  дээл
Тос өөхөнд хүргэмгүй дээл
Тоос шороонд шөргөөмгүй дээл
Хийсэн эд нь хиргүй байг
Хийлгэсэн эзэн нь хийморлог яваг гэж
Ачит ээжий минь ерөөсөн дээл
Айлын эгчийн мялаасан дээл

Д.Нацагдорж  МИНИЙ ХЭНЗ ХУРГА
Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг
 Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроон
Тэр бид хоёр тоглодог
Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөөн ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш цааш дэгдэн
Малчин хүнийг баясгаадаг

Г.Нүүдэл “ГЭРЛЭН ДОХИО”
Гэрлэн дохио гурван өнгөөр
Дэргэд нь очиход анивчин аслаа
Мартахын аргагүй гэрлэн дохио шүү
Хүүхэд та нар санаж яваарай
            Улаан гэрэл улаан гэрэл
            Шар гэрэл шар гэрэл
Ногоон гэрэл ногоон гэрэл
Асаж байна анивчиж байна
Учиртай гурван гэрэл
Үүрэгтэй гурван гэрэл
Бидний найз гурван гэрэл
Санаж яв мэдэж яв
            Замын голд зогсох цагдаа ах
Эрээн модоор ээлжлэн дохилоо
Ногоон гэрэл цагаан шугам
Багачууд бидний дагах зам

Оньсого:
Ахыг нь өдөр харна
Дүүг нь шөнө харна  /нар, сар/

Аавын арван хүү ажилсаг
Ээжийн арван хүү эрх  
/ гар хөлийн хуруу/

Найрт 3даваа
Навчит 3 даваа
Цаст 3 даваа
Цэнгэлт 3 даваа    /жилийн 4 улирал/

Алтан шар бөмбөлөг
Агаар тэнгэрээр өнхөрнө  /нар/

Эрээн дээсийг
Эвхэж болдоггүй    /солонго/

Түнтгэр өвгөн
Түмэн жадтай         /зараа/

Гадаа байхдаа уул
Гэрт орохдоо ус    / цас /

 Өвөл болохоор нүцгэн
 Зун болохоор дээлээ нөмөрнө. 
               /Өвлийн мод/

Гартай байж хөлгүй
Хүзүүтэй байж толгойгүй
           / дээл /


Эрхийн чинээ биетэй
Эрхэм 4 нэртэй    / шагай /

Хар морь
Ногоон ногттой  / монгол гутал/
                
Харахад ганц
Хариулахад дөрөв   /шагай/


Зүйр цэцэн үг:

Нэг өдөр танилцаж
Мянган өдөр нөхөрлө

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй
Бүлээн усаар угаавал хиргүй

Уур биеийг зовооно
Уул мрийг зовооно

Эрхийг сурахаар
Эрдмийг сур

Сайн хүнд нөхөр олон   
Сайн моринд эзэн олон  

 Ганц мод гал болохгүй
 Ганц хүн айл болохгүй
Хүний хэрэг бүтвэл
Өөрийн хэрэг бүтнэ
Санаа сайн бол
Заяа сайн
Хол гэж бүү цөхөр явбал хүрнэ
Хүнд гэж бүү цөхөр өргөвөл даана

Нэг нь нийтийн төлөө
Нийт нь нэгний төлөө

Ах нь сургадаг
Дүү нь сонсдог
   
Малгай муу ч хөл дээр тавьдаггүй
Гутал муу ч толгой дээр тавьдаггүй

Ертөнцийн гурав:
Ертөнцийн гурван хурдан
     Салхитай тэнгэрийн үүл нэг хурдан
    Саруул ухаантны санах нэг хурдан
    Сайн морины явдал нэг хурдан

Ертөнцийн гуван хөх
Уудам дэлхийн тэнгэр нэг хөх
Унтрах галын дөл нэг хөх
Урсах голын ус нэг хөх

Ертөнцийн  гурван цагаан
     Өсөхөд шүд цагаан
     Өтлөхөд үс цагаан
     Үхэхэд яс цагаан

Ертөнцийн гурван  баян
Эрдэмтэй хүн эрхэм баян
Үртэй хүн өнөр баян
Өргүй хүн өөдлөх баян

Ертөнцийн гурван  ногоон
Тагт ургасан арц ногоон
Тайгад ургасан ногоон
Талд ургасан зээргэнэ ногоон

Ертөнцийн гурван  баян
Тэнгэр одоор баян
Газар үндсээр баян
Далай усаар  баян

Хэл зүгшрүүлэх дасгал:
Эргэн дээр элээ хэрээ галуу 3            эргэлдэж байна
 Модны шилмүүс
 Нүдний сормуус

Шүрэн шүрэн цох
Ширэн ширэн цүнх
Шүрэн цох навчин дээр
Ширэн цүнх ширээн дээр

Морь буугаарай
Молор эрдэнэ минийх болго

Хонь буугаарай
Холбоо дүүрэн хоньтой болго

Тэмээ буугаарай
Тэрэг дүүрэн ноостой болго

Ямаа буугаарай
Сав дүүрэн саальтай



Бэлтгэл “Б” бүлэг                                         багш Б.Ганжигүүр



НАМАР”    
Навчит  модны  шуугисан  чимээ
Нарийн  хурын  шаагисан  авиа
Царцаа  дэвхрэгийн  цар  цар  дуу
 Цагийн  хувирлыг  бидэнд  зарлана.
Хар  улаан  товчтой  жимээр
Хад  аньс  мойл  жимсэнд
Найгасан  өтгөн  өвс  ногоонд
Намрын  сайхан  амт  шингээстэй.
             
“ХОНХ”
Хол нутгийн ирвэс
Хонх зүүдгийг дуулаад
Энэ лав учиртай гэж
Эрхэм муужгай бодов
Би ирвэсийн төрөл шүү гэж
Битүүхэн өөртөө омигшиж
Дуу сүртэй ирвэсийг
Дуурайх хүсэл төрлөө
Алаг мууранд хонх
Ашиг  ердөө өгсөнгүй
Оготно хулганууд чимээнээр нь
Ойртож гэндэхийг болив

ЗҮҮДНИЙ БАЙШИН  
Харахад л
Арааны шүлс асгармаар
Хачин гоё байшинг
Би зүүдэллээ
Хамаг тавилгыг нь
Чихэр боовоор хийсэн
Хазчихмаар, идчихмээр
Байшин шүү дээ
Жигнэмэг хана,
Чихэр хаалга,
Жимсэн шал
Шоколадан шүүгээ
Ёотон довжоо
Мөсөн чихэр хонх
Ёстой амттай
Сникерс ширээ...
Нуулгүй хэлэхэд
Тийм байшинтай бол
Нураагаад бид
Идчих л байсан даа
Идье гэж
Огт санагдахгүй
Энгийн байшинд
Суудаг минь л аз юм

   СҮЛД МОДОО ТОЙРООД
  Өндөр ногоон гацуур маань
  Танхим дунд сүндэрлэж байна
  Өнгөтэй сайхан чимэглэл
 Тал бүрд нь гялалзаж байна
               Сагсгар сүүлтэй хэрэм
                Соотон чихтэй чоно
                 Ойн хүчит баавгай
                Ов зальтай үнэг
  Баг  хувцасаа  өмсөөд
  Баясгалантай тоглож  байна
  Бавгар сахалтай  өвлийн өвгөн
 Багачуудыг хараад баясаж байна
               Дэгдэн  гүйдэг  янзага
                Дэлдэн  чихтэй  туулай
                Үсэрч дүүлдэг муур
                Үндэс хадардаг гахай
  Сүлд модоо тойроод цөм
  Сүртэй сайхан наадаж байна
  Багш минь бүгдийг хараад
  Баярлаж  инээгээд  зогсож  байна

ШИНЭ ДЭЭЛ
Өвгөдөөс үлдээсэн өв
Эмгэдийн сэдсэн эрдэнэ
Энгүй олон гайхамшигтай
Эргэн эргэн дээдлэгдэх
Элдэвтэй дээл гэгч бол
Хайрын сэтгэлийн илэрхийлэл
Хаяахан үнэрлэх сэтгэл
Хорвоог хамтдаа илээх
Хөхрөхгүйгээс хайрласан бэлэг
Хүүхдээ өсгөх өлгий
Хүн олны хувцас
Хүн ахтай дээл захтайг
Хүндэтгэн засаглах сургаалтай
Дэрлээд унтвал дэр
Дэлгээд тавибал дэвсгэр
Доош нь харуулбал хөнжил
Дээш нь дэгдээвэл сүүдрэвч
Хажуугаа хаавал халхавч
Хайртыгаа дулаацуулах нөмрөг
Өвөрлөөд явбал уут
Тосоод авбал алчуур
Шуугаад өмсвөл цамц
Шууд доошоого нь өмд
Гадаад энгэр нь гарлын нууцтай
Дотоод энгэр нь далдын шидтэй
Хамгийг нуух ханцуйтай
Хаялганаас хамгаалах шидтэй
Харвагдахаас өмгөөлөх увидастай
Цуулаад  авах ороолт
Цуурхай нь өөрөө утас
Зовлонгүй явах ачаа
Зориод эзэмшвэл зэвсэг
Зайлшгүй эндүүрэгдэх дайсан
Зоолоод орхивол мануухай
Зовлонг хөнгөлөхөд тустай
...... Дээлний тухай Чиингэс хаан ийн өгүүлэв

ШИНЭ ДЭЭЛ
Ээжийн оёсон шинэхэн дээл
Эвсээрхэн хөнгхөн хөөрхөн дээл
Товч шилбэ нь тохирсон дээл
Тоног эмжээр нь зохисон  дээл
Тос өөхөнд хүргэмгүй дээл
Тоос шороонд шөргөөмгүй дээл
Хийсэн эд нь хиргүй байг
Хийлгэсэн эзэн нь хийморлог яваг гэж
Ачит ээжий минь ерөөсөн дээл
Айлын эгчийн мялаасан дээл

ЦЭЦЭРЛЭГ МИНЬ САЙН БАЙНА УУ
Цонхны цаанаас туяарсан
Сайхан нар минь мишээлтэй
Цэвэр агаар сэнгэнэсэн
Цэлгэр уудам танхимтай
Цэнгэл жаргалын орд
Цэцэрлэг минь сайн байна уу
Цэцэг нар алагласан
Саруул тэнүүн гэгээвчтэй
Хүүхэд бидний дуртай
Хөөрхөн олон тоглоомтой
Цэнгэл жаргалын орд
Цэцэрлэг минь сайн байна уу
туулай зурган илэрцүүд


МОНГОЛ МАГТААЛ
Уудам цэлгэр нутагтай
Уртын сайхан дуутай
Морин хуурын эгшигтэй
Монгол түмний минь нутаг
            Цагаан цагаан өргөө гэр
            Таван эрдэнийн сүрэг минь
Ардын эрхэм заншил минь
Амин эрдэнийн өлгий минь
Ай хө монгол нутаг минь ээ
Зэ хө монгол түмэн минь ээ
Унасан газар угаасан ус минь ээ
Угаасаа хайртай монгол нутаг минь ээ

УНАГА
Толгой хаялан нааддаг
Тоос татуулан давхидаг
Сүүлээ шарван тонгордог 
Сүүдрээ хараад бусгадаг
Эр хүний нөхөр эмээл хазаарын эзэн
Хөөрхөн цовоо унагаа
Хурдан хүлэг болгоё.

УНАГАНЫ МАГТААЛ
Унага урт ёайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хөлдөө жороотой
Хүзүүндээ молцогтой
Чонон хоёр чихтэй
Цолмон хоёр нүдтэй
Толгоогоорой тоглодог
Тоосноосоо бусгадаг
Сүүлээрээ тоглодог
Сүүдрээсээ бусгадаг
Жаварт жар хоног сойдог
Наранд ная хоног уядаг
Алтайд унагалсан алагч гүүний унага
Хангайд унагалсан харагч гүүний унага

Туулай
    Бөөрөнхий бор туулай би

Бөг бөг шогшдог би
Бүлтгэр хар нүдэндээ
Бөөн бөөн нулмистай би
Үндэс мэрж амьдардаг бӨвгөн бүргэдээс айдаг би
Хорогдож бутандаа хэвтдэг би
Хурганы хүүхдээс айдаг би




Share on Google Plus

"19 дүгээр" цэцэрлэг

ТА ЯГ ОДОО ОРХОН АЙМГИЙН 19 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙНА. Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум "Хүрэнбулаг" баг "19 дүгээр" цэцэрлэг. Холбогдох утас: 99356332
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment