1. Бие бялдрын хөгжил /4 нас/
-Таны хүүхэд үүнийг хийж чадна
-Юмсыг барьж авах , шидэх өшиглөхөд тэнцвэрээ хадгалах , шатаар өгсөх
-Баруун зүүн хөл дээрээ ээлжилж үсрэх , хөдөлгөөнөө удирдан зохицуулах чадвар сайжирна
-Өрж байгуулах , эрхи шүр хэлхэх, ус шингэн зүйлийг юүлэх , хэлбэр дүрс зурж чадна
-Уул ус зэрэг байгалийн бодит юмсыг дуурайлгаж зурна
-Элс шавар баримлаар бодит зүйлийг дүрсэлнэ
-Гурван дугуйт унаж чадна
-Өгсөж уруудаж сайн гүйнэ гэхдээ тэнцвэрээ барина
-Том бөмбөг барьж авна ,шиднэ
-Бөмбөг өшиглөх , намхан зүйл дээгүүр 2 хөлөөрөө үсрэх гм биеийн хөдөлгөөний удирдар чадвар дээшилнэ
-Хайчлах , зурах , будах гм жижиг булчингийн эсвэл балчир насны хүүхдээс илүү ахина .
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
-Биеийн жижиг том булчингийн хөгжлийг дэмжих
-Бие даах оролдлого , өөртөөө итгэх итгэлийг хөгжүүлэх
-Хараа гарын хөдөлгөөний зохицлыг нь сайжруулах
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
-Хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн 3 дугуйт төрөл бүрийн хэмжээтэй бөмбөг , цагариг ,авирч болох намхан зүйл зэрэг биеийн булчин , тэнцвэр хөгжүүлэх тоглоом, хэрэгслээр хангах
-Хүүхэд шинэ зүйл сонирхох , турших сониуч занг турших урамшуулах
-Зурах будах өнгийн харандаа , баримлын шавар , зургийн дэвтэр зэрэг материалууд бэлтгэж өгөх
-Хөгжим
-Эвлүүлдэг , өрж байгуулах , тоглоом авч өгөх , хамтдаа дүрс эвлүүлэх
-Хүүхэдтэй хамтдаа алхах , зугаалах
-Бөмбөгөөр хүүхэдтэйгээ тоглох
-Шугамын дагуу үсэг , дүрс зурах
-Сонин сэтгүүлээс хамт зураг хайчлахад өөрөө үлгэрлэж үзүүлэх
2. Танин мэдэхүйн хөгжил
Таны хүүхэд үүнийг хийж чадна
-Нэг ба түүнээс дээш үйлдэлтэй заавар биелүүлж чадна.
-Аль нэг зүйлд 10 минутаас дээш хугацаанд анхаарлаа төвлөрүүлнэ
-Бодит туршлага дээр үндэслэн санаа гаргана.
-Шинэ зүйл сонирхох , асуулт асуух сониуч зан илэрнэ
-Харсан зүйлээ оюун ухаандаа ургуулан сэтгэдэг
-Цаг хугацааг ойлгож эхэлдэг /өдөр шөнө өглөө өдөр гм/
-Хэд хэдэн өнгө мэддэг
-Хүүхэд сонирхсон зүйлээ асуудаг
-Бусдын тавьсан саналд хариу өгдөг
-3-4 үгтэй өгүүлбэр хэлнэ
-Тоолж эхэлдэг
-Олон тоо хэрэглэж эхэлдэг
-Хэн нэгэнтэй харилцан ярилцахдаа заримдаа буцаан хариулж чаддаггүй
-Яриа нь утгатай ойлгогдоно
-Хэзээ юу яаж гэсэн асуултууд асуух дуртай
-Ойлголт –бүхэл ба хэсгийн ойлголтыг мэднэ
-Ижил төстэй гэсэн ойлголт бий болно
-Энгийн оньсого хошин шог ойлгоно
-Шинэ үг нэмэгдэнэ
-Хийсэн зүйлээ бусдад харуулах магтуулах дуртай өөрийн амжилтандаа омогшиж бахархана
-Эргэн тойрондоо байгаа таних тэмдэгүүдээс санаа аван танин
мэдэх бичихийг хичээнэ
-Дуртай дургүй зүйлээ ялгана
-Цифрийг таньж ялгана.
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
-Тоглох явцдаа юмсыг орлуулан тоглоно./шилний хэлтэрхий толь , өвсийг хүнсний ногоо гм/
-Хүүхэд тоглох явцдаа аливаа зүйлийн шалтгааныг олж мэдэхийг хүсч оролддог энэ үед нь эцэг эхчүүд анхаарах
-Тоглох үйлдэл хийх явцад үүссэн нөхцөлийн нэг шалтгаанд төмлөрөх
-Үүссэн нөхцөлийн талаар бодох эргүүлэн санах , ярих чадвар хөгжиж байдаг
-Ойлгож мэдэрсэн зүйлээ бусдад илэрхийлэх
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
-Эд юмсыг өнгө , хэлбэр , хэмжээгээр нь ангилах бүлэглэх нөхцөл бүрдүүлэх
-Энгийн тоглоом тоглох
-Ном зохион бүтээх материал, хэв хийх
-Хөгжмийн хэрэгсэл дээр хамтдаа тоглох
-Хэл ярианы орчин
-Хүүхдийн асуултад хариулах
-Хүүхэдтэйгээ хамт алхах, зугаалах , тоглох , хооллох явцад бодол сэтгэгдлийг нь сонсох ярилцах
-Хамтдаа ном үзэх
-Хүүхдийнхээ харааны түвшинд ярилцах
-Жүжигчилсэн тоглоом тоглох
-Бичих эд зүйлс бэлтгэж өгөх /үсгийн хэв, сэтгүүл үзэг ,цаас/
3.Нийгэмшихүйн хөгжил
Таны хүүхэд үүнийг хийж чадна
-Өөрөө өөрийгөө хянаж байгаагаа харуулахыг хичээх
-Үүнийг хийхэд хэцүү юм гэдгээ илэрхийлж бусдад хандана
-Өөрийн тоглоом эд зүйлсээ өмчилж бусдаас харамлах боловч хамтран тоглох явцад энэ чанар нь багасна
-Хийсэн зүйлээ гэр бүлийхэндээ харуулж тэднийг баярлуулахыг хүсэх
-Насанд хүрэгчдээс тусдаа найз нартайгаа тоглох нь хялбар болдог
-Тоглох явцад хүүхэд гол дүрийг сонгох нь олонтаа
-Өөрийн нууцлал эхэлдэг /ээжид битгий хэлээрэй гэсэн /
-Бусад хүүхэдтэй тоглохдоо шинэ туршлага сонирхох илүү биеэ даах эрмэлзэлтэй
-Бусад хүмүүст ч өөрийн гэсэн мэдрэмж эрх байдаг гэдгийг ойлгож эхлэх
-Айх мэдрэмж бий болж эхэлнэ /ээжээ миний орны цаанаас мангас гарч ирнэ гэх мэт төсөөлөл илэрхийлнэ
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
-Би , би үүнийг чадна , би өөрөө гэсэн эрмэлзлийг нь хөхүүлэн дэмжих
-Гаргасан санаачилгыг нь дэмжих
-Бусадтайгаа хамтран тоглох , үйлдэл хийхийг дэмжинэ
-Дүр сонгож түүнд хувилж тоглох
-Бусдад эерэг хандах , зөрчлийг зохицуулахад суралцах
-Тохиромжтой байгаа мэдрэмжээ илэрхийлж сурах
-Хүүхдэд өөрийнхөө үзэл бодлыг зөв илэрхийлэх , бусдад талархах эерэг харьцаанд сургах
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
-Бусадтай тоглох боломж бүрдүүлэх
-Хүүхэд бусадтай зөрчил үүсгэвэл өөрөө шийдэх боломж логох , үүнд нь туслах үйл ажиллагаа зохион байгуулах
-Дүрт болон сэдэвт тоглоом тоглуулах
-Буддаг ном авч өгөх
-Усан будаг , зургийн дэвтэр зэрэг зурах хэрэгслээр хангах
4.Өөртөө туслах
Таны хүүхэд үүнийг хийж чадна
-Товчоо товчилж чадна , цахилгаан татаж чадна
-Ширээ засаж аяга халбага сэрээгээ тавина
-Гараа угаана сойзоор шүдээ бие даан угаана
-Жорлонгийн суултуурт сууна
-Бусдын тусламжтай аяга халбагаа угаалтуурт зөөнө
-Тоглоомоо хураана
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
-Бие даан хийх эрмэлзэл , санаачлагыг дэмжих
-Өөртөө итгэлтэй байх чанарыг хөгжүүлэх
-Юу хүсэж байгаагаа бусдад хэлдэг тул түүнийг нь сонсох
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
-Хоол хийх үйл ажиллагаа
-Хүүхэд тоглоомоо өөрөө цуглуулах , хураахыг нь дэмжих
-Хүүхдэд ширээ засах өөртөө үйлчлэхэд туслах
-Хүүхдэд тохирохуйц аяга хэрэгслээр хангах
-Хоолны үеэр хүүхэдтэйгээ хамт сууж харилцан яриа өрнүүлэх
-Ямар нэг үйл ажиллагаа болгоны дараа цэвэрлэх цаг гаргах , бүх хүүхдүүд түүнд оролцох явдлыг урамшуулах
-Хийж чадах зүйлийг хийхийг зөвшөөрөх туслах
-Хэрэв хүүхэд цэцэрлэг болон СӨБ эзэмшүүлэх сургалтад хамрагддаг бол цэцэрлэгт ариун цэврийн өрөө ,хооллох ,тоглох ном үзэх ,зураг зурах зэрэг сургалтын орчин зайлшгүй байх хэрэгтэй
-Эцэг эхчүүдэд танилцахад ойр дотно , сургалтын хувьд тэдний шүүмжлэлийн дагуу сайжруулах боломжтой зохион байгуулах
Аюулгүйн дүрэм
*Аюултай зүйлд хүрч болохгүйг ойлгуулах
*Өөрийн нэр , хаяг , утасны дугаарыг хэлж сургах
*Гал ус , гүнзгий нүх зэрэг бусад зүйлсийн талаар тайлбарлаж өгөх
-
Blogger Comment
-
Facebook Comment
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
0 comments :
Post a Comment