Хүүхдийг цэцэрлэгт яаж хурдан дасгах вэ?

1. Хүүхэд гэр бүлийн орчинд хүмүүжихээс гадна “ЦЭЦЭРЛЭГ ” хэмээх нэгэн шинэ ертөнцөд ирдэг бөгөөд энэ нь түүний хувьд дасан зохицсон хэвшилээсээ хөндийрч, олны дунд нийгэмших анхны алхам болдог. Өөрөөр хэлбэл “Цэцэрлэг” хэмээх их айл нь нийгэмших ертөнцөд түүнийг хөтлөн оруулснаар шинэ найз нөхөдтэй болгож, цаашдаа сургуульд суралцах бэлтгэлийг нь хангаж өгдөг зэрэг ач холбогдолтой. Хүүхэд цэцэрлэгт явах тэр үеийг нь яаж хөнгөлж түүнд дарамт учруулахгүйгээр зохицуулах вэ?

2. Хүүхдийн мэдрэлийн системийн онцлог, хүмүүжсэн орчин , эцэг эхийн хандлага зэргээс шалтгаалан цэцэрлэгт дасах хугацаа янз бүр байдаг.

Хурдан дасгахын тулд юуг анхаарах вэ?
• Ээждээ их дассан ,ээжээсээ салж чаддаггүй хүүхдийг өвөө эмээ нь ч юмуу өөр хэн нэг хүн хүргэж өгөх
• Ээж аав нь ер нь бүх хүмүүс ажилдаа яваад орой ирдэг шиг миний хүү /охин/ ч гэсэн бас ажилд тайван бөгөөд нэлээд тулгангүй хэлж ойлгуулах естой. яваад орой ирнэ . Ганцхан чи жаахан учир чамайг хүргэж өгч, орой чамайг заавал авна гэдгээ сайн хэлж өг.
• Цэцэрлэгээс авахдаа хэлсэн цагтаа заавал авч бай, Зөвхөн эхний хоногуудад ч биш , цаашдаа ч адил .Үүнээс хүүхэд түгшиж эхэлдэг.
• Ямар нэг юм амласан бол заавал биелүүл. Хуурч болохгүй. Цэцэрлэгт яваад ирэхэд нь аав нь машин авч өгнө гэсэн бол заавал авч бэлтгэсэн бай.
• Хүүхэд уйлаад хоцорсон бол тэр хугацаанд гадаа хүлээж байгаад уйлахыг нь намдахаар явбал таны сэтгэл амар байх болно. Хүүхэд тань уйлаад үлдсэн ч туршлагатай багш нар таны хүүхдийг уйлуулахгүй байлгах арга бодож олно гэдэгт та итгээрэй

Одоо та хүүхдээ хурдан дасгахын тулд дээрх зөвлөгөөг биелүүлээрэй
Share on Google Plus

"19 дүгээр" цэцэрлэг

ТА ЯГ ОДОО ОРХОН АЙМГИЙН 19 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙНА. Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум "Хүрэнбулаг" баг "19 дүгээр" цэцэрлэг. Холбогдох утас: 99356332
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment