ААВ ЭЭЖЭЭСЭЭ ЗААВАЛ АСУУЖ ЗӨВШӨӨРӨЛ АВЧ БАЙХ
Таньдаг эсвэл таньдаггүй хүн чинь
бэлэг өгвөл, өгсөн бол аав, ээжээсээ авч болох эсэхийг заавал асууж байгаарай.
Хэн нэгэн чамайг хамт явья гэвэл бас
заавал аав ээждээ хэлж, зөвшөөрөл авах ёстой. Эмээ, өвөө, найз, үеэл ах эгч чинь байсан ч аав ээжээсээ зөвшөөрөл авсны дараа хамт явж байгаарай.
Танихгүй хүнтэй хамт явж болохгүй
Огт танихгүй эсвэл зүс төдий
мэдэх хүн “ чамд дуртай зүйлийг чинь
дэлгүүрээс авч өгье, хамт явья” гэж
хэлбэл битгий дагаж яваарай.
Тийм болохоор зөвхөн гэрийн гишүүд мэддэг нууц үгтэй болоорой. Аав ээж чинь үнэхээр чамайг авахуулахаар танихгүй
хүн явуулсан бол тэр хүндээ нууц үгээ хэлж өгнө. Чамайг авахаар ирсэн хүнээс чи нууц үгээ
асуугаарай. Тэр хүн мэдэж байвал аюулгүй гэсэн үг. Нууц үгээ хэнд ч хэзээ ч
хэлж болохгүй шүү.
Хэрэв танихгүй хүн гэрийн чинь
хаалгыг тогшоод эсвэл гудамжинд явж байхад чинь ирээд аав ээж чинь намайг “чамайг аваад
ир “ гэж явууллаа гэвэл хэзээ ч хаалгаа тайлж өгч эсвэл хамт явж
болохгүй . хэрэв чамайг хүчээр авч явах гэж оролдвол чанга орил, зугт, хүмүүс
руу “Туслаарай” гэж хашгир.
2018.03 сар БХТ
0 comments :
Post a Comment