ЭЭЖ, ААВУУД МААНЬ БЯЦХАН ЖААЛУУДАА ЦЭЦЭРЛЭГТ ҮЛДЭЭГЭЭД
САНАА ТАНЬ ЗОВООД БАЙНА УУ?
Таны
хүүхэд танихгүй орчин, танихгүй багш нар гэнэт олон хүүхэдтэй газар үлдэх нь
мэдээж хүүхдэд хэцүү огцом байдалд байгаа ч гэсэн аажимаар дасаад тоглоод
эхэлнээ.
Эхний өдрүүдэд бараг бүх л хүүхэд уйлж үлддэг гэхдээ өглөөний цайгаа уугаад, багш нар нь хичээн туслаад хүүхэд тань тайвширч өдөржингөө өглөө үлдсэн шигээ уйлна гэж санаа зоволтгүй.
👉Хүүхдийнхээ солих хувцас өмд оймсыг нэр усыг нь сайн бичээд үлдээгээрэй, орчин солигдохоор гэртээ шээдэггүй хүүхэд хүртэл өмдөндөө шээх үе байдаг юм шүү.
Гутлын улан дээр нь нэрийг нь бичиж байгаарай.
Мөн оймс нүдэнд ил харагддаггүй учраас солигдох магадлалтай, болж өгвөл нэрийг нь бичвэл зүгээр байдаг.
Хүүхдийнхээ хамгийн хайртай 1 жижиг тоглоомыг өгөөд оруулвал их зүгээр.
Хүүхдийнхээ хумсыг сайн үзүүргүй авч, хуурайдаарай /бусад хүүхдийг урахгүйн тулд/
Ганцаараа байсан хүүхэд олон хүүхэд дунд орохоороо маажих, хазах үйлдэл хийх магадлалтай.
Хүүхэдтэйгээ сайтар ярилцах хэрэгтэй. Жоохон нялх гэж хэлээ хазах бус үгээ тод хэлж ярилцаж, аливаа зүйлийг ойлгуулж байх хэрэгтэй.
Цэцэрлэгтээ орохдоо 1, 2 удаа уйллаа гээд таслуулж, няцаж болохгүй шүү. 2 талаасаа жаахан тэвчээртэй, хүлээцтэйгээр хүүхдээ өгч, авцгаана. Уйлсан ч удаан цагаар уйлуулахгүй тантай холбогдоно. Тасралтгүй явуулаад байвал нэг л өдөр "баяртай" гээд өөрөө гүйгээд ордог болно.
Мөн анх орсон хүүхдүүд зэрэг уйлалдаж байгаад зэрэг дасдаг гэвч тасалж байгаад ирсэн хүүхдүүд дахин уйлж эхлэхэд дассан байсан хүүхдүүд дагаад уйлж эхлэдэг шүү.
Шинэ хувцас авч өгсөн бол өөрийнх нь гэдгийг сайтар таниулж өгөх хэрэгтэй
Гэртээ хүүхдийнхээ хувцасыг өөрөөр нь өмсүүлж, тайлуулж сургах хэрэгтэй, буруу зөв байсан ч гэсэн энэ их чухал шүү
ИНГЭЭД АНХ ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРЖ БАЙГАА БАГАЧУУД
БОЛОН
ААВ,
ЭЭЖҮҮДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬE
19-р цэцэрлэг “БХТ”
0 comments :
Post a Comment