19ЦЭЦЭРЛЭГИЙН   ТОГООЧИЙН   АЛБАН ТУШААЛД  
  СОНГОН  ШАЛГАРУУЛАХ  ТУХАЙ

Нэг. Шалгалтын зорилго

      Орхон  аймгийн  19  цэцэрлэгийн тогоочийн ажилд   томилогдох сул орон тоог  нөхөхөд  оршино.
Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд  томилогдох ажилтны сул орон тоо, ажлын байранд тавигдах шаардлагыг   Gmail хаяг: gardenxix@gmail.com,     Арван ес   цэцэрлэг  Facbook, орхон 19 групп  зэрэг  цахим хуудсанд  тавьсан бөгөөд бүртгүүлэх  иргэд энэхүү  мэдээлэлтэй биечлэн танилцсан байна. 
Хоёр. Шалгалтын бүртгэл
•  Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролын түвшин, мэргэжил, ажлын туршлага, мэргэшлийн ур чадвар  болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ. 
• Тус    байгууллагаас  зарласан  сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах   шалгалтад орохыг хүссэн иргэдийг  19-р цэцэрлэг дээр    2018 оны  10 дугээр сарын 17-18-ны  өдрүүдэд  09.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.  Шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь,  шалгалт өгөх зааварчилгааг    2018 оны 10 дугаар  сарын 19-ны  өдрийн 9:30 цагт өгнө.

       Гурав.  Бүртгүүлэх иргэн дараах  бичиг баримтыг бүрдүүлнэ.
     Комисс нь сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдээс дор дурьдсан баримт бичгийг тогтоосон хугацаанд  хүлээн авч  бүртгэнэ. Үүнд:
1. Тухайн албан тушаалд томилогдох  хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл         
2. Тогоочийн үнэмлэхийн хуулбар;

Дөрөв. Шалгалт зохион байгуулах
       Шалгалт  2018  оны 10 дугаар  сарын 19-ны  13:00 цагаас   зохион байгуулагдах бөгөөд дараах агуулгаар шалгагдана. Үүнд:
1.    Чадвар :-  Хүүхдийн  хоолны  технологи  аргачлал  бичих
2.   Туршлага:- Улсад  3-аас  доошгүй жил    ажилласан  байх
3.   Тест:-Хөдөлмөрийн  хууль, тогоочийн  ажлын байрны  тодорхойлолт, ажил  үүргийн  хуваарь
4. Практик: Бэлэн  материал  ашиглах  хүүхдийн  хоол хийх
5. Бусад  чадвар :  урлагспортын  авьяастай . ажлын  ачаалал  даах  чадвартай

Тав. Мэдээлэл лавлагаа

      Сонгон  шалгаруулалтын  шалгалттай  холбоотой асуудлаар тус цэцэрлэгийн  70358939, 99356332 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

19 цэцэрлэгийн  захиргаа



Share on Google Plus

"19 дүгээр" цэцэрлэг

ТА ЯГ ОДОО ОРХОН АЙМГИЙН 19 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙНА. Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум "Хүрэнбулаг" баг "19 дүгээр" цэцэрлэг. Холбогдох утас: 99356332
    Blogger Comment
    Facebook Comment

1 comments :

  1. What does the American Football Betting System Mean in - Sporting 100
    A football bet is a moneyline wager on a team to 메이저 토토 사이트 win the match. The moneyline wager, referred to as the spread, is the amount a team can win if a

    ReplyDelete