Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль
Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ
хуулийн зорилт нь багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс
зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг
зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Багшийн хөгжлийг дэмжих хууль тогтоомж
2.1.Багшийн
хөгжлийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль
болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“багш” гэж Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг;
3.1.2.“багшийн хөгжил” гэж багшийн мэдлэг, арга зүй, ур чадвар, боловсролоо дээшлүүлэх тасралтгүй үйл явцыг;
3.1.3.“багшийн
хөгжлийн төв” гэж багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжихөд
шаардлагатай хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж бүхий орчинг;
3.1.4.“багшийн
ажлын гүйцэтгэл” гэж суралцагчдын хөгжил, хүмүүжил, төлөвшил, хандлага,
ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бусад чиг үүргийн хүрээнд өөрийн
болон хөндлөнгийн үнэлгээгээр илэрхийлэгдэх үр дүнг;
3.1.5.“ерөнхий
боловсролын сургуулийн туслах багш” гэж багшийн мэргэжлээр төгссөн,
сургалтын үйл ажиллагаанд багшид туслах үүрэг бүхий этгээдийг;
3.1.6.“боловсролын
салбарын мэдээллийн систем” гэж бүх шатны боловсролын сургалтын
байгууллага, сургалтын орчин, сургалтын үйл явц, үр дүн, салбарын хүний
нөөц, суралцагчийн мэдээллийг бүртгэх, тайлан, мэдээ боловсруулах,
хяналт тавих зориулалт бүхий программ хангамж, сүлжээний дэд бүтэц болон
техник хангамжийн нэгдлийг.
4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
4.1.Энэ
хууль нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсад үйл ажиллагаа
явуулж байгаа бүх шатны албан болон албан бус боловсролын сургалтын
байгууллагад ажиллаж байгаа багшид үйлчилнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦОО
БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦОО
5 дугаар зүйл.Төрөөс багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо
5.1.Багшийн
хөгжлийг дэмжих тогтолцоо нь багш бэлтгэх, багшийн мэргэжлийг
дээшлүүлэх, давтан бэлтгэх, ажлын байран дээр тасралтгүй хөгжих үйл
явцын нэгдэл байх бөгөөд багшид үндэсний, орон нутгийн, байгууллагын,
сонирхлын бүлгийн, багшийн түвшинд дэмжлэг үзүүлнэ.
5.2.Багшийн
хөгжлийг дэмжих үйл ажиллагааг үндэсний түвшинд багшийн мэргэжил
дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага, орон нутгийн түвшинд аймаг,
нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, боловсролын асуудал эрхэлсэн орон
нутгийн байгууллага, байгууллагын түвшинд захирал, сургалтын менежер,
эрхлэгч, арга зүйч, сонирхлын бүлгийн түвшинд хамтын удирдлагын нэгдэл,
багш өөрөө хэрэгжүүлнэ.
6 дугаар зүйл.Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр
6.1.Багшийн
мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа,
багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй
хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байна.
6.2.Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газар батална.
7 дугаар зүйл.Багшийн хөгжлийн төв
7.1.Бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна.
7.2.Багшийн
мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн байгууллага нь бүх шатны
боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвд мэргэжил, арга
зүйн зөвлөгөө өгнө.
7.3.Багшийн
хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг,
мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр
хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулна.
7.4.Дээд
боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвийн үйл
ажиллагаанд зарцуулах зардлын хэмжээг тухайн сургуулийн удирдах
зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулна.
7.5.Багшийн
хөгжлийн төвд тавигдах шаардлага, ажиллах үлгэрчилсэн журмыг
боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
8 дугаар зүйл.Багшийг бэлтгэх
8.1.Орон
нутгийн төрийн захиргааны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийн
багшийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан захиалгаар багш бэлтгүүлэх гэрээг
сургууль болон суралцагчтай байгуулж тэтгэлэг олгож болно.
8.2.Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад тэтгэлгээр сургах хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэлд багшийн мэргэжлийг хамруулна.
8.3.Багш
мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт
6 сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана.
Дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд
холбогдох журмыг Засгийн газар батална.
8.4.Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно.
8.5.Багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ
БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ
9 дүгээр зүйл.Багшийн нийгмийн баталгаа, хөгжил, оролцоог дэмжих, хангах
9.1.Багш
нь Төрийн албаны тухай хуулийн 61.1-д заасан төрийн албан хаагчийн
болон Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан нийгмийн баталгаагаар
хангагдана.
9.2.Ерөнхий
боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт, боловсролын
сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн зэргийг суралцагчдын сурлагын
амжилт, чанар, суралцагч, эсхүл түүний асран хамгаалагч, харгалзан
дэмжигчийн сэтгэл ханамж, заах аргын чадвар, өөрийгөө хөгжүүлсэн байдлыг
харгалзан хугацаанаас өмнө нэмэгдүүлж болох бөгөөд холбогдох журмыг
боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын
гишүүд хамтран батална.
9.3.Багш мэргэжлээр төгсөгчийн мэдээллийг төгсгөсөн сургууль нь боловсролын салбарын мэдээллийн системд илгээнэ.
9.4.Багшийг
хөгжүүлэх үйл ажиллагаа нь багш мэргэжил эзэмшсэн хугацаанаас тооцогдох
бөгөөд Боловсролын тухай хуулийн 40.8 дахь хэсэгт заасан багшийн
мэргэжлийг дээшлүүлэх сургалтад хамрагдах үндэслэл болно.
9.5.Энэ хуулийн 9.4-т заасан хугацаанд багш сургалтад хамрагдаагүй тохиолдолд зардлыг өөрөө хариуцна.
10 дугаар зүйл.Багшийн оролцоо
10.1.Багш
нь хувь хүний санаачилга, бүтээлч үйл ажиллагаанд суурилсан бие дааж
хөгжих богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөтэй байна.
10.2.Бүх
шатны боловсролын сургалтын байгууллагын багш мэдлэг боловсрол, ур
чадвараа сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх талаар холбогдох мэргэжлийн
байгууллагад санал, хүсэлт, гомдол гаргаж болно.
10.3.Бүх
шатны боловсролын сургалтын байгууллагын багш зорилго, санаачилгаар
нэгдэн сонирхлын бүлэг байгуулж, хамтран ажиллаж болно.
10.4.Багш
нь бүх шатны боловсролын сургалтын байгууллага, орон нутгийн
боловсролын сургалтын байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөтэй хувийн
болон сонирхлын бүлгийн хөгжлийн төлөвлөгөөг уялдуулна.
11 дүгээр зүйл.Багшийн ажлын үр дүн
11.1.Багшийн
тухайн хичээлийн жилд ажилласан үр дүнгийн мэдээллийг боловсролын
салбарын мэдээллийн системд боловсролын сургалтын байгууллага илгээнэ.
11.2.Багш хувийн хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан ажлын гүйцэтгэлийг боловсролын салбарын мэдээллийн системд өөрөө илгээнэ.
11.3.Багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЁС ЗҮЙ, НЭР ХҮНД
ЁС ЗҮЙ, НЭР ХҮНД
12 дугаар зүйл.Ёс зүйн хороо
12.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ их, дээд сургуулийн багшийн ёс зүйн хороотой байна.
12.2.Хөдөлмөрийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ мэргэжлийн
боловсрол, сургалтын төвийн багшийн ёс зүйн хороотой байна.
12.3.Аймаг,
нийслэлийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
дэргэдээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн
хороотой байна.
12.4.Бүх
шатны боловсролын сургалтын байгууллага тухайн байгууллагын багш нарын
төлөөлөл бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна.
13 дугаар зүйл.Ёс зүйн дүрэм
13.1.Багшийн ёс зүйн хорооны дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
13.2.Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн дүрэмд дараах зүйлийг тусгасан байна:
13.2.1.багшийн эрхэмлэх зүйлс;
13.2.2.багшийн ёс зүйн хэм хэмжээ;
13.2.3.ёс зүйн хариуцлага.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
14 дүгээр зүйл.Засгийн газрын эрх, үүрэг
14.1.Засгийн газар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
14.1.1.багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг 5 жил тутам батлах;
14.1.2.багшийн
хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах
хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэх;
14.1.3.хууль тогтоомжид заасан бусад.
15 дугаар зүйл.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
15.1.Боловсролын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага багшийн хөгжил,
оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
15.1.1.багшийг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
15.1.2.багшийг
түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр
хамруулах хөтөлбөрийг барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
15.1.3.боловсролын салбарын мэдээллийн цахим санг бүрдүүлэх;
15.1.4.хуульд заасан бусад.
16 дугаар зүйл.Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн байгууллагын эрх, үүрэг
16.1.Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн байгууллага дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
16.1.1.багшийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг
жил бүр боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагад хүргүүлж, батлуулах;
16.1.2.бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвд мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
16.1.3.багшийн хөгжлийн асуудлаар тогтмол судалгаа явуулах.
16.2.Багш
мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй дээд боловсролтой төгсөгчид
багшлах эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ
ХУУЛИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ
17 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
17.1.Энэ
хуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй
бол Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага
хүлээлгэнэ.
17.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
БУСАД ЗҮЙЛ
18 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
18.1.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
М.ЭНХБОЛД
Best New Slots Casinos in 2021 - Mapyro
ReplyDeleteNew Slot Games Online. New Slot Games. 안성 출장안마 New 강릉 출장샵 Slot 김포 출장샵 Games. 수원 출장마사지 New Slot Games. Free Spins No Deposit, Free Spins. 보령 출장안마 Play for real.